Дэлхий дахинд нүүрлээд буй КОВИД-19 цар тахлын улмаас 2020-2021 оны хооронд Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дэглэмийн улмаас Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазын үйл ажиллагааг зогсоож байгаа нь Аялал жуулчлалын салбарыг бүрдүүлэгч чухал нэгжүүдийн тогтвортой байдалд хүчтэй нөлөө үзүүлж байна.