Бидний тухай - MyHotel RMS

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Айхотел ХХК нь 2014 онд зочид буудлын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2016 оноос зочид буудал, амралтын газар, жуулчны баазын онлайн захиалгын iHotel.mn, 2019 оноос өрөө удирдлагын систем - RMS (Room Management System) MyHotel.mn цахим хуудсуудыг тасралтгүй хөгжүүлсээр байгаа ба одоогоор Улаанбаатар болон хөдөө орон нутгийн 400 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазтай хамтран ажиллаж, тэдгээрийн захиалгыг өөрийн системүүдээрээ дамжуулан хүлээн авч байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Бид Аялагчдын дотны зөвлөгч
  • Зочид буудлын түнш
  • Тэдгээрийг технологиор холбогч байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Хэрэглэгч бол хаан
  • Түншлэгч бол хатан
  • Сорилт бол сургамж, мөн хөгжих боломж
  • Нэгдмэл нэг баг
  • Тасралтгүй шинэчлэгч, санаачлагч

АЛСЫН ХАРАА

Монгол Улсыг дэлхийд түгээх Үндэсний компани болох

Бидний амжилтууд

Бидний түншүүд:

Биднийг сонгох шалтгаан

Цахим шилжилтэд манлайлах

Ирээдүйг технологигүйгээр төсөөлөхийн аргагүй. Манайх компани технологийн компани болохын хувьд Монгол улсын аялал жуулчлал, тэр дундаа зочлох үйлчилгээний салбарт технологийн нэвтрүүлэлтийг түүчээлэн ажиллаж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Дэлхий дахинд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг. Сошиал Медиа болон хямд нислэгүүд хүн төрөлхтөний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж, аялал нь бидний амьдралын нэгэн хэсэг болж байна. Аялах дургүй хэн байхав. Харин одоо зүгээр аялах бус аяллыг амьдрал, ажилтайгаа хослуулах боломж манай компанид байна.

Карьер дэвших

Айхотел компанийн тасралтгүй хөгжилтэй зэрэгцээд бид өөрсдийн ажилтнууд багийн тоог тогтмол нэмэгдүүлж байна. Монголдоо тушаал дэвшин ажиллахын зэрэгцээ Ази, Номхон далайн бүсийн орнуудад зах зээлийн тэлэлт хийхэд ажиллах боломжийг бид олгож байна

Стартап менежмент

Бид дэлхийд гарах хэтийн зорилготой технологийн компанийн хувьд өдөр бүр харилцагчид болон хамтрагчдаасаа суралцаж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шинэчлэлийг хийж, инновацийг эрэлхийлэгч стартап менежменттэй хамт олон юм. Таны шинэ санал, санаачлага, хичээл зүтгэл бүр бидэнд үнэ цэнэтэй байх болно.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

  • Мобайл хөгжүүлэгч
  • Захиалгын ажилтан
Нэвтрэх