АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын салбар нь 2019 онд дэлхийн бүх ажлын байрны 10.6% буюу 334 сая ажлын байрыг бүрдүүлдэг дэлхийн хамгийн том салбаруудын нэг байсан. Гэвч КОВИД-19 цар тахал болон үүнээс улбаалсан хөл хорионы үр дүнд аялал жуулчлалын салбар ихээхэн алдагдал хүлээсэн бөгөөд цаашдаа олон улсын хамтын ажиллагаа болон дотоодын аялал жуулчлал, цахим шилжилтийг хурдасгах шаардлагатайг харуулж байна.