MyHotel академиас зохион байгуулсан ээлжит онлайн сургалтыг зөвлөмж болгон танд хүргэж байна. Манай сургалтанд Кемпински зочид буудлын маркетингийн албаны дарга Ц.Тамир зочноор оролцож хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэлээ.
2019 оны байдлаар олон улсын жуулчдын 79% нь онлайнаар аяллын захиалга хийсэн байна. Жилээс жилд онлайнаар захиалга хийх аялагчдын тоо нэмэгдсээр байгаа билээ. Кемпински зочид буудлын хувьд өнөөгийн байдлаар нийт орлогын бүрдүүлэлтийн 45-50 орчим хувийг онлайн захиалга бүрдүүлдэг байна.
Онлайн захиалгын сул тал
Онлайн гэдэг нь өөрөө маш их хэмжээний системүүдээс бүрддэг тул зардал гарна
Мэргэжлийн боловсон хүчний чадавхи сайн байх хэрэгтэй. Жишээ нь: Үнийн удирдлагын зохицуулалт хийх гэх мэт.
Бүх зүйл шилэн буюу нийтэд ил болох (өрөө үйлчилгээнээс гадна зочдын санал сэтгэгдэл гэх мэт)
Гэсэн хэдий ч борлуулалт нэмэгдэх, маркетинг сурталчилгаа хийгдэх, ажлын ачааллыг хөнгөвчилөх, сайжруулах ёстой асуудлаа олж мэдэх гэсэн давуу талууд бүр ч олон юм.
Үйлчлүүлэгчийн үнэлгээ, санал сэтгэгдэлд анхаарал хандуул
Эх сурвалж: https://ihotel.mn/admin/hotel/rating/451
Жуулчдын 96% нь байрлах газрын сонголт хийхдээ үйлчлүүлэгчдийн өгсөн үнэлгээ, шүүмжин дээр тулгуурладаг байна. Үнэлгээ өндөр байх тусам жуулчдын тухайн буудлыг сонгох магадлал ихэсдэг шүү дээ. Үнэлгээ өндөр байснаараа мэдээж тав тухтай, тохилог, үйлчилгээ сайтай, орчин сайтай байгааг илтгэх үзүүлэлт болж өгч байдаг. Тиймээс зочид буудлын борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд үйлчлүүлэгчдийн өгч буй санал сэтгэгдэл, шүүмжин дээр анхаарч ажиллах нь зүй ёсны хэрэг.
Кемпински зочид буудлын хувьд үйлчлүүлэгчдийн үнэлгээн дээр ажилладаг тусдаа систем байдаг байна. Тухайн систем нь бүхий л цахим хуудсан дээрх Кемпинскигийн талаарх өгсөн үнэлгээн дээр ямар үзүүлэлт нь доогуур байгаа вэ? Хүмүүс юу гэж дүгнэж байна вэ? Гэх мэт маш олон талаас нь нэгтгэн харуулж анализ хийдэг байна.
Үйлчлүүлэгчийн үнэлгээ, шүүмж нэг талаараа тухайн зочид буудлын сайжруулах ёстой асуудлыг илрүүлж өгч байдаг. Үйлчлүүлэгчийн үнэлгээнд анхаардаг буудлууд нь урт хугацаанд борлуулалтаа өсгөж чаддаг. Мөн онлайн нэр хүндээ сайжруулж чаддаг. Зочид буудалд буудалласан үйлчлүүлэгч болгон санал сэтгэгдэл үлдээдэггүй. Харин үнэлгээ өгсөн үйлчлүүлэгч тухайн зочид буудалд маш сэтгэгдэл өндөр нөгөөтэйгүүр маш сэтгэгдэл доогуур буюу сэтгэл хангалуун бус байдаг байна. Үнэлгээ гэдэг нь зөвхөн том буудлуудад хамааралтай зүйл биш бөгөөд жижиг том гэлтгүй бүхий л зочид буудлууд, амралтын газруудын анхаарах ёстой асуудал юм. Таны бизнесийг урт удаан хугацаанд оршин тогтнох уу? Эсвэл зогсоох уу? гэдэг шийдвэрт шууд нөлөөлж байдаг. Тиймээс энэ тал дээр зайлшгүй ач холбогдол өгч байх ёстой. Үйлчлүүлэгчийн өгсөн үнэлгээг сайжруулах нь менежерээс бус ажилчдаас хамааралтай асуудал юм.
Зөв цагтаа, зөв үнийг, зөв хэрэглэгчдэд зар
Үнийн менежмент буюу уян хатан бодлого- Буудлын өрөө дүүргэлтийн коэффицент хэр байгаа вэ? өрсөлдөгч буудлуудын өрөө дүүрч байгаа юу? Өрөө дүүргэлт ямар хэмжээнд байх вэ? гэдгийг байнга судалж, өрөө дүүргэлт сайн байгаа үеэр үнийг өсгөх, өрөөний борлуулалт 20%-с хэтрэхгүй сул байгаа тохиолдолд үнээ бууруулах талаар бодох хэрэгтэй. Үнийн бодлого барихдаа олон сарын өмнөөс ачааллаа зөв мэдрэх нь чухал.
Онлайнаар захиалга авдаг болохын тулд ямар сайтуудтай хамтарч ажиллавал зүгээр вэ?
Шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа, харьцангуй жижиг эсвэл шинэ зах зээлд хүч үзэх гэж байгаа бизнесүүдийн хувьд аль зах зээлрүү орох гэж байгаа вэ гэдгээс хамаараад веб сайтаа сонгох хэрэгтэй. Захиалгын системээр орж ирч байгаа захиалга бүрийг зохицуулж чадна гэж үзвэл аль болох олон системүүдийг сонгох хэрэгтэй. Гадаад хэрэглэгчдийн хувьд гол төлөв Booking.com, Expedia зэргийг ашигладаг бол Монголчуудын хувьд нэгдүгээрт iHotel.mn веб сайтыг түлхүү ашиглан зочид буудал, амралтын газар, жуулчны баазын захиалга хийдэг байна. Тиймээс зочид буудал, жуулчны баазын хувьд нэн түрүүнд гадаадын онлайн сайтад мэдээллээ байршуулахаасаа илүүтэй дотооддоо хөгжиж байгаа iHotel.mn захиалгын веб сайтыг сонгон хамтран ажиллах нь зүйтэй юм. Гадны томоохон сайтуудын хувьд зочин тухайн буудалд буудалласан эсэхийг хянах боломжгүй бөгөөд зочид буудал өөрөө тухайн захиалгыг хянаад явч байх ёстой байтал тэгээгүйн улмаас их хэмжээний өр үүсэх гэх мэт эрсдэл учирч болзошгүй байдаг.
Онлайн бизнес гэдэг нь ямар их хэмжээний мөнгө эргэлддэг ямар том салбар болон гарсан нь ойлгомжтой. Тиймээс өнөө үед онлайн сувгийг ашиглахгүйгээр зочдыг татах, хүлээн авах гэдэг нь өөрөө явцуу ойлголт болж эхэлж байна. Тиймээс хэрэв та зочлох үйлчилгээний бизнес эрхэлдэг бол онлайн захиалгын системд нэгдэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна.