2020 оны эхээр дэлхийд тархсан цар тахлын улмаас хэдхэн сарын дотор хүний амьдралыг эрс өөрчлөнө гэж хэн ч таамаглаагүй байв. Аялах эрх чөлөө алдагдсан нь
заримынх нь хувьд одоо ч хэвээр байсаар байна. Таамаглашгүй энэ цаг үед тансаг аяллыг харах өнцөг өөрчлөгдөж аяллын шинэ арга зам бий болсон (Phagura,2020 он).
Тогтвортой байдал, тансаг хэрэглээ зэрэгцэн орших боломжгүй гэж хүмүүс ихэвчлэн төсөөлдөг байсан тул тогтвортой тансаг аялал жуулчлалыг урьд нь оксюморон буюу хоорондоо зөрчилдсөн нэр томъёо гэж үздэг байжээ (Lee, 2017 он).
Саяхнаас, шинэ тансаг хэрэглээ гэдэгт бүтээгдэхүүн гэхээсээ илүү үйл явц, туршлагын талаар авч үзэх болсон. Үүнд хог хаягдалгүй үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашиг, хаалттай хүрээний зураг төсөл, зайлуулах сүлжээ гэх мэт ойлголтууд хамаардаг. Энэ бол алхам бүрт нь инноваци шингэсэн өнөөгийн эдийн засгийг боловсруулахад чиглэсэн, хүн төрөлхтөний ёс зүй, экологид чухал ач холбогдолтой зүйл билээ (Luxiders, 2020 он). 2020 оны эхээр дэлхийд тархсан цар тахлын улмаас хэдхэн сарын дотор хүний амьдралыг эрс өөрчлөнө гэж хэн ч таамаглаагүй байв. Аялах эрх чөлөө алдагдсан нь заримынх нь хувьд одоо ч хэвээр байсаар байна. Таамаглашгүй энэ цаг үед тансаг аяллыг харах өнцөг өөрчлөгдөж аяллын шинэ арга зам бий болсон (Phagura,2020 он).Шинэ тансаг хэрэглээ нь шинэ зүйлийн талаар бус харин чухал зүйлийн талаар юм. Highsnobiety номын редактор Хуан ДеЛеон
Шинэ тансаг хэрэглээ
Дэлхийн Аялал жуулчлалын консулын мэдээллэснээр нийт аялал жуулчлалын салбар ойролцоогоор 8.8 их наяд долларын хөрөнгөтэй байгаа нь цар тахлын өмнөх үед дэлхийн 10 ажлын байр тутмын нэгт ноогдож байв (Gollan, 2020 он). Зочлох үйлчилгээний салбар хуучин байдалдаа эргэж орохын тулд аялал жуулчлалын салбар илүү тогтвортой дадал хэвшилтэй болох шаардлагатай байгаа бөгөөд эс тэгвээс ирээдүйн өсөлтийн хувьд эрсдэлтэй байж болзошгүй (Lee, 2017 он).
Цар тахлын дараа хамгийн онгон зэрлэг байгалийг танин мэдэх туршлага олж авах аялал, урьд өмнө хэзээ ч байгаагүй цоо шинэ туршлага хуримтлуулахыг хүсч буй тансаг аялагчдыг илүү их харах болно. Хүмүүс зүгээр л тансаг зочид буудлын өрөөнд амрахаас илүүтэй аяллаараа дамжуулж үзэж харсан зүйл маань хэрхэн, хаана, хэзээ, бий болсон танин мэдэхүй, гарал үүслийн тухай мэдэхийг илүүд үздэг болж байна. Нэмж дурдахад, шийдвэр гаргах бүр нь байгалиа хамгаалахад хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж болох талаар мэдлэгтэй байх нь хариуцлагатай аялал жуулчлалд нэн чухал юм (Тuppen, 2019 он).
21-р зууны тансаг хэрэглээний хэрэглэгчид нь мянганыхан ба Z үеийн гишүүд бөгөөд дэлхийн тансаг хэрэглээний борлуулалтын 85 хувийг эзэлж байна. Эдгээр үеийнхэн нь илүү боловсорсон бөгөөд нийгэм, хүрээлэн буй орчны асуудалд илүүтэй анхаарал хандуулдаг (Brands, 2019 он). Энэ үеийнхэн худалдан авалт хийхдээ илүү няхуур ханддаг тул зах зээл дээр байр сууриа олж авахыг хүсдэг өндөр зэрэглэлийн томоохон брендүүд өнөө үед илүү ёс зүйтэй, тогтвортой тансаг хэрэглээ нэмэгдэж буй чиг хандлагад нийцүүлэн хурдацтай хөгжихийг хичээдэг (Luxe Digital, 2020 он).
Сүүлийн үед зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг тасалдуулсан томоохон өөрчлөлтүүд гарсаар байгаа тул тогтвортой байдал нь инноваци, брэндийн тэгш байдал, хурдацтай өөрчлөлтийг хангах түлхүүр юм. Цар тахлын дараах үр дагавар нь компаниудад илүү өвөрмөц шинж чанаруудыг боловсруулж, илүү тогтвортой ирээдүйн талаархи шинэ төсөөллөө зах зээлд гаргах боломжийг олгодог бөгөөд брэндийн үнэ цэнийг бий болгодог (Niemtzow, 2018 он).
Зочлох үйлчилгээний салбарын боломжууд нь урт хугацааны алсын хараагаа богино хугацааны ашиг орлогоос хэрэгжүүлж, хүн бүрт хувь нэмрээ оруулж чадах тогтвортой ирээдүйн талаар илүү том дүр зургийг гаргахад чиглэгдэх болно (Hospitality Net, 2020 он). Өрсөлдөөн ихтэй зах зээлд үйлчлүүлэгчдээ авч үлдэхэд бэрхшээлтэй байгаа салбарт ил тод байдал, орон нутгийн харилцаа холбоо, ухвар, үр дүнтэй харилцаа холбоогоор дамжуулан харилцагчидтай илүү урт хугацааны харилцааг бий болгосноор бат бэх үнэнч байдлыг бий болгож чадна (Brands, 2019 он) ба (Niemtwoz) , 2018 он).
Тогтвортой тансаг хэрэглээ нь 21-р зууны өнөөгийн ердийн хэрэглэгчдийн дунд үнэнч байдлыг бий болгох хариулт байж болох юм.
Эх сурвалж:https://www.hotelnewsresource.com/article113899.html