MyHotel акедемийн ээлжит зочноор Голомт банкны Дижитал банкны цахим хамтын ажиллагааны хэлтсийн борлуулалтын менежер А.Гэрэлсүрэн, Ц.Хулан нар оролцлоо. Энэхүү онлайн сургалтаар аялал жуулчлалын бизнес эрхлэгч иргэн, ААН-үүд Голомт банктай хамтран ажилласнаар ямар ямар боломж, давуу талуудыг эдлэх боломжтой талаар хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.
Интернет төлбөр тооцоо хүлээн авах боломжууд
E-Commerce гэж юу вэ?
ECOM буюу онлайн худалдааны төлбөрийн систем нь монголын болон гадаадын банкуудын бүх төрлийн дебит болон кредит карт, Social pay апликейшн ашиглан төлбөр хүлээн авах цогц төлбөрийн систем юм.
Картны битүүмж хэр хугацаатай байдаг вэ?
Хамгийн дээд талдаа 1 сарын хугацаанд битүүмж хийдэг. Карт гаргагч банкнаасаа шалтгаалаад 14 хоног, 21 хоног гэх мэт янз бүр байдаг. Жишээ нь: Харилцагч 1000$-ын аялал захиалсан гэж бодъё. Тэгвэл 500$-н үйлчилгээ авлаа гэхэд гүйлгээгээ баталгаажуулахдаа 500$-р нь баталгаажуулвал үлдсэн мөнгө нь карт эзэмшигчийн дансруу буцаад орно гэсэн үг юм. Пос дээр хийгдсэн гадаадын банкны гүйлгээнүүдийг Голомт банкруу хүсэлтээ албан бичгээр өгөөд буцаалгах боломжтой. Тэгвэл илүү зардлууд гарахгүй гэсэн үг.
Карт хадгалахын давуу тал юу вэ?
Бизнесийн байгууллагын онлайн гүйлгээ хийхдээ нэвтэрч ороод өөрийн картны мэдээллийг байршуулснаар хадгалагдана гэсэн үг бөгөөд байнгын хэрэглэгчийн хувьд дахин дахин картны мэдээллээ оруулах шаардлагагүй гэсэн үг юм. Энэ нь таны ажлыг хөнгөвчилж, цаг завыг хэмнэх давуу талтай юм.
Голомт банкны пос төхөөрөмжүүд дээр картын хөнгөлөлтийн сүлжээнд хэрхэн хамтарч ажиллах вэ? Голомт банк таны борлуулалтыг хэрхэн дэмжиж ажиллах боломжтой вэ?
Голомт банкны картаар үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих, картын харилцагчдад зориулсан урамшуулалт хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэхэд зорилго оршиж байгаа юм.
Картын хөнгөлөлтийн сүлжээнд хамтарч ажиллахдаа харилцагч та
Голомт банкны картаар үйлчлэгч байгууллага байх/ПОС ашигладаг КҮБ/
Картаар төлбөр тооцоо хйисэн харилцагчдад хөнгөлөлт үзүүлэх
Хамтын ажиллагааг харилцан сурталчлан таниулах зэрэг шаардлагуудыг хангаж байх ёстой юм.
Аялал жуулчлалаар явж байгаа харилцагч иргэн кредит картын төлбөр тооцоог илүү их ашигладаг.
Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авч ашигласнаар картын хувьд:
Хамгийн олон брендийн картын бүтээгдэхүүн гаргадаг.
Виза, МастерКарт, Амекс, ЮнионПэй,₮
МУ-д Амекс карт гаргагч цор ганц банк
Сегмент тус бүрт зориулсан картын бүтээгдэхүүнтэй
Боловсронгуй кредит картын үйлчилгээ
40-50 хоногт хүүгүй ашиглах боломж
Хэсэгчлэн төлөх үйлчилгээ
Дугаар сонгох үйлчилгээ
Лояалти оноо
Даатгалын үйлчилгээ
Хөнгөлөлт, урамшуулал гэх мэт
Пос-н хувьд
Хамгийн олон картын бренд хүлээн авагч төхөөрөмж
Виза, МастерКарт, Амекс, ЮнионПэй,₮,JCB
МУ-д Амекс брендийн карт хүлээн авагч цор ганц банк
Кассын системтэй холбогддог
SocialPay төлбөр хүлээн авна.
ПОС-ын онлайн хүсэлт авах боломжтой
ПОС-ын зээлийн хүсэлт авдаг.
ПОС-р дамжсан гүйлгээнд хийсэн дата анализ, өдөр бүрийн гүйлгээний задаргааг харж хянах боломжтой зэрэг онцлог давуу талуудтай байна.
Голомт банк таны бизнесийн үйл ажиллагаанд дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, НӨАТ-ын баримт хэвлэн кассын системтэй холбогддог пос төхөөрөмжийг санал болгож байна.
ПОС төхөөрөмжийг хэнд олгох вэ?
-Худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-д
-Голомт банкны данс эзэмшигч
Пос машин авсаны дараа pre autozation form-ын эрхийг авахын тулд яах вэ?
Хүсэлтээ явуулах шаардлагатай
Эрсдлийн үнэлгээ хийлгэнэ(Урьдчилсан гүйлгээг нь хянах гэх мэт)
Үүний дараагаар танд эрх өгөх эсэх шийдэгдэнэ.
Голомт банкны хувьд эрсдлийн загвар гэж байдаг бөгөөд харилцагч байгууллагууддаа өгдөг. Энэ загварыг дагаж мөрдөн ажиллахад эрх авахад асуудалгүй байдаг.
Харилцагчийн бизнесийг хэрхэн дэмжих вэ?
-Голомт банкны мэдээллийн сүлжээ сувгийг ашиглан хамтран ажиллах гэрээг байгууллагуудын мэдээлэл түгээх
-Картын хөнгөлөлтийн сүлжээнд аяллын газрын зурагт мэдээлэх
-30,000 мян Зэс карт эзэмшигчдэд
-Socialpay үйлчилгээг ашиглагч 250,000 мян хэрэглэгчийг чиглүүлэх
Давуу тал:
-Харилцагчийн борлуулалт орлого нэмэгдэнэ
-Голомт банкны харилцагчийн урсгалыг таны бизнестэй холбоно.
-Олон төрлийн картын хөнгөлөлтийн сүлжээнд та хамтран ажиллана.
Social Pay дижитал хэтэвч
Мөнгө илгээх, нэхэмжлэх
Утасны дугаар, и-мэйл хаяг болон Facebook ашиглан мөнгө илгээх/нэхэмжлэх
GPS байршлаар ойр байрлах хүндээ мөнгө илгээх/нэхэмжлэх
Бэлэг илгээх
Дижитал хэтэвч
Бүх банкны картаа холбон төлбөр тооцоогоо нэг дороос хийх
Олон улсын гүйлгээний эрхтэй Master болон UnionPay-н виртуал картууд
Нэмэлт боломжууд
Үзвэр үйлчилгээний тасалбар
Хэрэглээний төлбөр
Хувьцаа арилжаа
Амралт, зугаалга
Онлайн дэлгүүр
Татвар, торгууль
Дата, нэгж авах
Зорчигч тээвэр
Кино тасалбар
Хүслийн жагсаалт
Хамт олны данс
Найзаа урих
Даатгал
Хандив
Купон
#СТА
Кредит карт гэж юу вэ?
Кредит карт гэдэг нь зээлийн эрхтэй карт гэсэн үг бөгөөд зээлийн эрх үүссэн тухайн харилцагч нь өөрийн төлбөр тооцоогоо хийх боломжтой өдөр тутмын хэрэглээ юм.
Зуны хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хувьд үйл ажиллагаа эхлэхээс тодорхой хугацааны өмнө хүсэлтээ гаргаад мэдээллээ явуулахад ажлын 1-2 хоногийн дотор ПОС төхөөрөмжийг бэлдээд өгөх бүрэн боломжтой. Харин үйл ажиллагаа явуулж дуусаад буцааж өгөх боломжтой бөгөөд түр хугацааны улирлын чанартайгаар хамтран ажилладаг байна.
Ямар тохиолдолд аяллын газрын зураг дээр хамтран ажиллах боломжтой вэ?
Аялал жуулчлалын бизнес эрхлэх гэж байгаа гэрээтэй хамтран ажиллагч байгууллагын иргэн, ААН та өөрийн үйлчилгээнд зэс карттай харилцагчид тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх боломжтой бол, хөнгөлөлт сүлжээнд хамтарч ажиллах хүсэлт явуулбал газрын зураг дээр хамтарч ажиллах боломж бүрдэнэ.