Зочлохуйн үйлчилгээний салбарт маркетингийн зөв стратеги хэрэгжүүлэх нь урт хугацаандаа таны бизнест амжилтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэж, орлогоо нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийг татах, итгэлийг бий болгоход тань туслах болно.
Үүнд хүрэхийн тулд маркетингийн хамгийн сүүлийн чиг хандлагыг мэдэх шаардлагатайгаас гадна КОВИД-19 цар тахлаас болж үйлчлүүлэгчдийн сэтгэхүй өөрчлөгдсөнтэй холбоотой саад бэрхшээлүүдийн талаар энэ салбарын бизнесүүд мэдлэгээ дээшлүүлж, маркетингаа сайжруулах шаардлага ихэссэн.
ОТГ: Үүний тулд маркетингийн хамгийн сүүлийн чиг хандлагыг мэдэх шаардлага үүсч байна, ялангуяа КОВИД-19 цар тахлын улмаас үйлчлүүлэгчдийн сэтгэхүй өөрчлөгдсөн бөгөөд тэрхүү өөрчлөлттэй зохицон ажиллах нь салбарын хувьд том сорилт болсон.
Энэ нийтлэлээр дэлхий дахинд 2021 оны зочлохуйн үйлчилгээний салбарын ерөнхий болон цар тахлын нөлөөлөлтэй холбоотой 16 маркетингийн трендүүдийг танилцуулж байна.
Дараах маркентингийн трендүүд нь цар тахлын улмаас үйлчлүүлэгчдийн зан төлөвт гарсан өөрчлөлттэй холбоотой бөгөөд зочид буудал, амралтын газар, баар, ресторан, кафе болон бусад зочлохуйн үйлчилгээний салбарын төрөл бүрийн бизнест хамааралтай.
А: Коронавируст халдварын дараах хамгийн их өөрчлөгдсөн хандлагын нэг бол үйлчлүүлэгчдээ хамгаалах зорилгоор аюулгүй ажиллагааны журам, эрүүл ахуйн бодлого болон бусад шийдвэрийг тодруулах явдал юм.
ОТГ:Коронавируст халдварын дараах зочлохуйн үйлчилгээний чиг хандлагад орсон томоохон өөрчлөлтийн нэг бол үйлчлүүлэгчддээ хамгаалах үүднээс аюулгүй байдлын журам, халдвар хамгааллын дэглэм болон бусад холбогдох шийдвэрүүдийг чухалчлан авч үзсэн явдал юм.
Үүнд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг нэмэгдүүлэх, ширээ, сандал зэргийг хүн хоорондын зайг баримтлан дахин тохижуулах, үйлчлүүлэгчид болон ажилчдад амны хаалтыг тогтмол хэрэглэх, зайнаас төлбөрөө хийх, гар утасны аппликейшний хэрэглээг ихэсгэх зэргийг нэвтрүүлсэн. Хамгийн гол нь эдгээр өөрчлөлтийг зочдыг ирэхээс нь өмнө мэдэгдсэн байх ёстой.
Зочлохуйн үйлчилгээний салбарын хамгийн өсөлттэй яваа, сонирхлыг татдаг хэсэг бол бизнес аялагчид юм. Цар тахлын улмаас зайнаас ажиллах, олон хүн нэг дор цуглахгүй байх зэрэг хорио цээрийн дэглэм тогтсон учир аялалын байгууллагууд бизнес аялагчдын оронд амралт зугаалгын төрлийн аялагчдад үйлчлэх шаардлага үүссэн.
Хэрвээ таны бизнес голчлон бизнес аялагчдад чиглэсэн үйлчилгээг үзүүлдэг байсан бол та маркетинг, стратегээ өөрчлөн амралт зугаалгын аялагчид болох гэр бүл, хосууд, найз нөхөд гэх мэт үйлчлүүлэгчдийг татах боломж илүү байна. Учир нь тэдний эрэлт хэрэгцээ байнгын байсаар ирсэн.
Үүнд өөрийн бизнесээ эдгээр үйлчлүүлэгчдийн ашигладаг сувгууд дээр байршуулах, үйлчилгээнийхээ төрлийг төрөлжүүлэх тал дээр анхаарах болон ойролцоо байрладаг ресторан, үзвэрүүдтэй хамтарч ажиллах, сурталчлах стратегүүд багтана.
Ихэнх зочид буудал, ресторан, баар, кафе болон бусад зочлохуйн үйлчилгээний газруудын маркетинг нь гадаадын жуулчдын татахад чиглэсэн байдаг. Гэтэл хил хаагдаж, олон улсын аялал жуулчлал зогсонги байдалд орсонтой холбогдуулан бизнесүүд дотоодын аялагчдад анхаарлаа хандуулах болсон.
Үүнд нэмэлт үйлчилгээ болох саун, биеийн тамирын заал, массаж, хоол хүргэлтийн үйлчилгээг бизнестээ нэвтрүүлэх багтаж байна. Жишээ нь бизнесүүд хоол хүргэлтийн үйлчилгээндээ хосуудад зориулсан романтик сет хоол санал болгох, интернетээ үнэтэй ашиглуулах, болон бусад төрлийн үйлчилгээгээ хямдралтай санал болгох маркетинг хийж байна.
Цар тахлаас болж үйлчлүүлэгчид хандлагаа хэрхэн өөрчлөхийг тааварлаж болох ч үүнээс илүүтэйгээр дата мэдээллийг ашиглах нь ухаалаг сонголт юм. Ялангуяа та захиалгын сувгууд дээрээ анализ хийж, үйлчлүүлэгчдийнхээ чиг хандлагыг тодорхойлохыг хичээх хэрэгтэй. Жишээлбэл ямар төрлийн аялагчид танайхаар сүүлийн саруудад үйлчлүүлсэн бэ? эсвэл үйлчлүүлэхээ больсон бэ? Аль үйлчилгээг илүүтэйгээр сонгож үйлчлүүлж байгаа вэ? гэх мэтчилэн үйлчлүүлэгчдийнхээ талаар дата мэдээлэлтэй болсноор маркентингаа түүнд нийцүүлэн өөрчилж болно.
Аялал жуулчлалын хэв маяг цар тахалтай холбоотойгоор ихээхэн өөрчлөгдсөнөөр аялагчид эртнээс захиалгаа өгөх, хөл хорионоос үүдэж аяллаа цуцлах нь олширсон. Иймээс байгууллагадаа цуцлалтын уян хатан нөхцөлийн журмыг нэвтрүүлэх шаардлага гарч байна. Жишээлбэл урьдчилсан захиалгаа өгч, төлбөрөө шилжүүлсэн үйлчлүүлэгчид 5 хоногийн өмнө цуцалсан бол төлбөрийг бүрэн буцаан олгох, 20 – 30 хоногийн өмнө захиалгаа цуцалсан бол торгуульгүй захиалгыг цуцлах боломжийг үйлчлүүлэгчид санал болгох. КОВИД-той холбогдуулан цуцлалтын уян хатан нөхцлийг нэвтрүүлсэн гадаадын зочид буудал, амралтын газруудын нийт захиалгын дунджаар 9%-иар өссөн болохыг судалгаагаар харуулсан байна.
Виртуал бодит байдал нь сүүлийн үед зочлохуйн үйлчилгээний салбарын маркетингийн хамгийн том чиг хандлагын нэг байсан бөгөөд цар тахал нь түүний хэрэглээг улам нэмэгдүүлжээ. Виртуал бодит аялал нь байршлыг алсаас мэдрэх, хүрээлэн буй орчныг тодорхой хэмжээгээр судлах боломжийг олгодог. Амралт зугаалгаар аялж буй зочдын хувьд ойр орчны байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах, хурим болон бусад төрлийн арга хэмжээ зохион байгуулах үйлчлүүлэгчид зочид буудлын дотоод орчинтой танилцах гэх мэт давуу талтай технологи юм. Ялангуяа аялал хязгаарлагдмал байгаа үед энэ нь үнэ цэнэтэй маркетингийн хэрэгсэл болно.
Доороос та зочлохуйн үйлчилгээний салбарын маркетингийн зарим ерөнхий чиг хандлагын талаар мэдээлэл авах болно. Эдгээр трендүүд нь энэ салбарын бүх төрлийн бизнесүүд хэрэглэж болох аргачлалууд юм.
Орчин үед чатботыг ашиглах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах маркетингийн том хэрэгсэл болсон. Чатбот ашиглах нь үйлчлүүлэгчдэд олон хэлний сонголттойгоор автоматаар хурдан хариу өгөхөөс гадна борлуулалтыг ихэсгэх, хэрэглэгчдийн зан төлөвийг олж мэдэх боломжийг бүрдүүлнэ. Энэ технологи нь захиалга өгөх явцад илүүтэйгээр ашиглагдах ба дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож бизнесийн орлогыг нэмэгдүүлнэ.
Дуут хайлт нь ихэвчлэн таблет, ухаалаг гар утас болон бусад ижил төстэй төхөөрөмжүүд дээр ажилладаг дуу хоолойг хянах, таних технологийн нэг төрөл юм. Дараагийн үеийн вэб хэрэглэгчид дуу хоолойг идэвхжүүлэх замаар харилцахыг илүүд үздэг тул энэ нь зочлохуйн үйлчилгээний салбарын хувьд маш том боломж болж байгаа. Цаашлаад энэ маркетингийн чиг хандлага нь интернет хэрэглэгчдийн товчлуур дарах эсвэл хайлтын асуулгаа онлайнаар бичих хэрэгцээг удахгүй арилгаж магадгүй юм. Зочид буудалд тухлан буй зочид нь ухаалаг гар утсаараа дамжуулан зочид буудлын өрөөгөө төхөөрөмжтэйгээ ярьж захиалах боломжтой. Үүнээс гадна зочид буудалд өрөөнийхөө гэрэл, дуу, дулаалга зэргийг дуут төхөөрөмжөөр тохируулах боломжтой тул ирээдүйд илүү олон газрууд энэ технологийг маркетингтаа ашиглах хандлагатай байна.
Өрсөлдөөн ихтэй зочлохуйн үйлчилгээний салбарт хэрэглэгчийн туршлага нь үнэнч хэрэглээг бий болгодог. Хэрэглэгч сэтгэл ханамжтай мэдрэмж авснаар дахин үйлчлүүлэх, цаашлаад шинэ хэрэглэгч татаж авчирдаг тул хэрэглэгчийн туршлага нь шинэ үеийн маркетинг болжээ. Гэхдээ зөвхөн соёлтой үйлчилгээ үзүүлэхээр маркетингаа зогсоож болохгүй. ААН-ууд үргэлжлүүлэн хэрэглэгчдээс ирсэн үнэлгээнээс дүн шинжилгээ хийж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхол, цаашдаа үйлчилгээгээ хэрхэн сайжруулах, юуг өөрчлөх зэрэг мэдээллээ олж аван маркетингаа сайжруулах шаардлагатай байна.
Энэ маркетингийн арга нь автоматжуулсан технологи ашиглан үйлчлүүлэгчдийн мэдээллийг цуглуулж, хэрэглэгч бүрт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог.
Хувь хүний маркетинг нь компаниудад технологи, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн зорилтот хэрэглэгчдэддээ тусгайлсан агуулгыг хүргэх боломжийг олгодог. Хувь хүний маркетингийн зорилго нь боломжит худалдан авагчдыг тус хувь хүн бүртэй нь харилцах замаар тэдний сонирхлыг татах явдал юм. Зочид буудал, тур операторуудын хувьд өөрсдийн үйлчилгээний мэдээллэээ зорилтот харилцагч бүрт цахим шууданг ашиглан хүргэх нь чухал юм. Жишээлбэл, аялал жуулчлалын агентлаг эсвэл зочид буудлаас хямдрал зарлах бүрт тусгайлсан цахим шууданг худалдан авагчдад илгээж болно. Хувь хүний маркетинг бол үйлчлүүлэгчидтэйгээ илүү хувийн харилцаа тогтоох, тэднийг дахин зочлоход нь туслах зочломтгой байдлын маркетингийн хамгийн оновчтой шууд стратегийн нэг юм.
Хиймэл оюун ухаан нь ажлын дараалал, ачааллыг хялбархнаар хөнгөвчлөх чадвар бүхий хамгийн шалгарсан хэрэгсэл юм. Зарим хэрэглэгчид буудлын захиалга хийхдээ нэгдсэн захиалгын систем ашигладаг бол зарим нь буудлын албан ёсны цахим хуудсанд хандаад захиалга өгөхгүй гарах тохиолдол байдаг. Ихэнх тохиолдолд утсаар холбогдон боломжит захиалгын өдөр, бүртгэлийн цаг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авдаг. Та буудлын албан ёсны хуудсандаа хиймэл оюун ухаан бүхий чатбот ашигласнаар хүн тус бүрт тусгайлсан үйлчилгээг үзүүлж, өрөө болон бусад захиалгаа шууд холбогдон өгдөг болсноор мөн танай ажилтнуудын цаг ашиглалтыг хэмнэнэ гэсэн үг.
Өндөр өрсөлдөөнт зах зээлд оршин тогтноход нөлөөллийн маркетинг зочлохуйн бизнес эрхлэгчдэд хамгийн хурднаар, өндөр боломжийг бий болгодог маркетинг юм. Нөлөөллийн маркетинг нь тухайн брэндийг таниулах, шууд захиалгыг чиглүүлэх уламжлалт аман сурталчилгааны дижитал хэлбэр юм. Энэ стратегийг ашигласнаар таны үйлчлүүлэгчдэд итгэлтэй, найдвартай гэсэн сэтгэгдлийг олон нийтэд бий болгож, улмаар таны зочид буудал болон аялалын хөтөлбөрт татагдах болно. Жишээлбэл, Airbnb нөлөөллийн маркетингийн үйлчилгээний зорилтот бүлэг нь залуучуудад чиглэсэн байсны улмаас тус үйлчилгээ нь уламжлалт зочид буудлуудаас илүү их амжилттай бизнес болсон.
User-generated content буюу Хэрэглэгчдэд чиглэсэн контент нь интернет хэрэглэгчдийн дунд үүсгэсэн, тэдний санал бодлыг хуваалцдаг контент юм. Энэ нь санал асуулга, сэтгэгдэл, хэлэлцүүлэг, блог болон нийтлэл гэсэн янз бүрийн хэлбэрээр байж болно. Ирээдүйн үйлчлүүлэгч нь танай компаний гаргасан бренд болоод үйлчилгээний тухай хэрэглэгчдийн сэтгэгдлүүдийг өөр цахим сайтууд болон нийтийн сүлжээнээс уншина гэсэн үг юм. Хэрэв та энэ хэрэглэгчийн контентийг зөв ашиглавал, танай бүтээгдэхүүн үйлчилгээний тухай ойлголт өсч, захиалга нэмэгдэнэ. Та олон үйлчлүүлэгчдийн эерэг сэтгэгдлийг нийтийн сүлжээгээр цацахын тулд тэдний дунд уралдаан зохион байгуулах, бүтээгдэхүүнд хаш таг хэрэглэх, зочид буудлынхаа зургыг ашиглуулах гэх мэтчилэнгээр дэмжиж урамшуулж ажиллах хэрэгтэй.
Аялал жуучлалын маркетингийн бас нэгэн сонирхолтой хэлбэр бол бодит байдлыг мэдрүүлэх юм. Компьютерийн технологийг ашиглан орчин тойрныг бодит хэлбэрээр нь харуулах нь хүмүүсийн ойлголтыг өөрчлөх арга хэлбэр юм. Жишээлбэл, та үйлчлүүлэгчдэд өрөөнийхөө бодит зураглалыг үзүүлснээр захиалга хийх магадлал нэмэгдэнэ. Ер нь бол бодит байдлыг мэдрүүлэх сурталчилгааны хэдэн зуун арга хэлбэр байх боломжтой, тухайлбал, олны танил хүмүүсийг оролцуулан харуулах, ухаалаг утас ашигласан виртуал түлхүүр ашиглах зэрэг байж болно.
Аялал Жуулчлал болон зочид буудлын бизнес эрхлэгчид өөрсдийн зорилтот хэрэглэгчдийг татахын YouTube video, Instagram, Snapchat, Facebook live зэрэг видео сурталчилгааг ашиглаж болно. Жишээлбэл, үйлчлүүлэгч, аялагчдын амралтын зугаатай агшин, буудлынхаа дотоод засал чимэглэл болон бусад үйлчилгээний хэрэгсэл зэргийг харуулсан видеогоор сурталчилсан байвал бараа бүтээгдэхүүнээ олонд хүргэх, үзэгчдийн сонирхлыг илүү татна. Хамгийн гол нь видео болон зургууд нь чанарын өндөр түвшинд байх ёстойг анхаарах хэрэгтэй.
Маркетерүүдэд зочид буудлын хамгийн чамин төрх, үйлчлүүлэгчдийн ярилцлага сэтгэгдэл, туршлагыг хуваалцах зэргээр энэ төрлийн сурталчилгааны сонголт нь баялаг байдаг. Орчин үед 360 градусаар харуулдаг видео нь хамгийн өргөн дэлгэрч олон үзэгчтэй байна.
Энэ маркетинг нь тухайн компаний үйлчилгээг сонирхон цахим хуудсаар зочилсон үйлчлүүлэгчдэд чиглэсэн юм. Ремаркетинг нь тухайн үйлчлүүлэгчдэд хандан урамшууллын хямдрал үзүүлэх маягаар эргэх холбоо үүсгэхийг хэлж байгаа юм. Та энэ стратегийг баримтлахдаа интернет хэрэглэгчдийн сонирхолд тулгуурласан өсөлтийн судалгааг Гүүглийн анализыг ашиглан мөн цахим хандалтыг шүүлтүүрдэх зэргээр судалгаа гарган түүн дээр үндэслэн хэрэгжүүлэх хэрэгтэй.