Үндсэн агуулга руу очих
MyHotel
Буудлын удирдлагаӨрөө, захиалга, өдөр тутмын ажилШууд захиалгаВэбсайтаасаа захиалга хүлээн авахОнлайн борлуулалтБуудлаа захиалгын сувгуудтай холбох
Бүх бүтээгдэхүүнтэй танилцах
ҮнэБлогБидний тухай
ENНэвтрэхҮнэгүй эхлэхЭхлэх
Буудлын удирдлагаӨрөө, захиалга, өдөр тутмын ажилШууд захиалгаВэбсайтаасаа захиалга хүлээн авахОнлайн борлуулалтБуудлаа захиалгын сувгуудтай холбохБүх бүтээгдэхүүн
ҮнэБлогБидний тухайХолбоо барих
НэвтрэхҮнэгүй эхлэх
9000-9090
МонголEnglish
Нүүр/Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Айхотел онлайн захиалгын платформоор дамжуулан зочид буудалд захиалга өгөхөд шаардлагатай, таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу.

  1. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр хоёр талын хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн асуудлыг зохицуулна. Үүнд:
    1. iHotel нь зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх, захиалга бүртгэх, хяналт тавих зорилго бүхий өрөө удирдлагын MyHotel системээ зочид буудалд суулгаж, зөвлөгөө өгч, ашиглуулах.
    2. Зочид буудал нь iHotel-ийн бүтээгдэхүүн болох MyHotel, түүний дагалдах нэмэлт үйлчилгээнүүдийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах, үүнтэй холбоотой төлбөрийг төлөх.
    3. Зочид буудлын зүгээс өрөө удирдлагын системийн үйл ажиллагаатай холбоотой санал гаргах, iHotel-ийн зүгээс тухайн саналыг шаардлагатай гэж үзвэл хүлээн авч системд өөрчлөлт оруулах.
  2. Буудал нь Удирдлагын систем болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хууль бус зүйлд ашиглахгүй, удирдлагын системийн бүрэн бүтэн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй.
  3. iHotel тал нь зайлшгүй хийгдэх шаардлагатай тохиргоо, засвар үйлчилгээ хийх тохиолдолд Зочид буудал талын нэвтрэх эрхийг хариуцсан хэрэглэгчээс нь авах эрхтэй. Тохиргоо, засвар үйлчилгээ хийгдсний дараа Зочид буудал тал нэвтрэх нууц үгээ солих үүрэгтэй.
  4. Өрөө удирдлагын MyHotel платформд бүртгүүлэх, захиалга бүртгэхдээ дараах үүрэг хүлээнэ:
    1. Захиалагчийн мэдээллийг үнэн бодитоор авч захиалга үүсгэх.
    2. Цахим болон утсаар орж ирж буй захиалга хэн нэгнийг хохироох, хууль бус сэдэлгүй эсэхийг нягтлах.
    3. Насанд хүрээгүй хүүхэд зөвхөн өөрсдийгөө хариуцдаг асран хамгаалагч хүнээ дагалдаж ирсэн тохиолдолд зочид буудалд оруулах.
  5. Талууд хамтран ажиллах хугацаандаа харилцан бие биенийхээ үйл ажиллагаа, санхүү, бүтээгдэхүүн, хөнгөлөлттэй үнэ зэрэг нийтэд хүрээгүй мэдээлэл (“нууц мэдээлэл”)-ийг мэдсэн тохиолдолд чанд нууцлах үүрэгтэй бөгөөд хуульд зааснаар, эсхүл бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд аливаа хувь хүн, байгууллагад энэхүү гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш шууд ба шууд бусаар задруулахгүй байх үүрэгтэй.


MyHotel

Буудлын ажилд илүү цэгц. Зочинд тань илүү анхаарал.

FacebookInstagramLinkedIn

Бүтээгдэхүүн

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Системийн дэлгэцүүд
  • Сувгийн холболт
  • Үнэ, багц

Танд тусалъя

  • Хэрхэн эхлэх вэ?
  • Түгээмэл асуулт
  • Блог, зөвлөгөө
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Заавар, сургалт

Хамтдаа ярилцъя

  • +976 9000-9090
  • sales@ihotel.mn
  • МН Тауэр, 9 давхар, 909 тоот, Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2026 MyHotel · Айхотел ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Үйлчилгээний нөхцөлiHotel.mn ↗xRoom.mn ↗English
9000-9090Үнэгүй эхлэх