Terms of Service – MyHotel RMS

Terms of Service

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Айхотел онлайн захиалгын платформоор дамжуулан зочид буудалд захиалга өгөхөд шаардлагатай, таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу.

  1. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр хоёр талын хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн асуудлыг зохицуулна. Үүнд:
    1. iHotel нь зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх, захиалга бүртгэх, хяналт тавих зорилго бүхий өрөө удирдлагын MyHotel системээ зочид буудалд суулгаж, зөвлөгөө өгч, ашиглуулах.
    2. Зочид буудал нь iHotel-ийн бүтээгдэхүүн болох MyHotel, түүний дагалдах нэмэлт үйлчилгээнүүдийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах, үүнтэй холбоотой төлбөрийг төлөх.
    3. Зочид буудлын зүгээс өрөө удирдлагын системийн үйл ажиллагаатай холбоотой санал гаргах, iHotel-ийн зүгээс тухайн саналыг шаардлагатай гэж үзвэл хүлээн авч системд өөрчлөлт оруулах.
  2. Буудал нь Удирдлагын систем болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хууль бус зүйлд ашиглахгүй, удирдлагын системийн бүрэн бүтэн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй.
  3. iHotel тал нь зайлшгүй хийгдэх шаардлагатай тохиргоо, засвар үйлчилгээ хийх тохиолдолд Зочид буудал талын нэвтрэх эрхийг хариуцсан хэрэглэгчээс нь авах эрхтэй. Тохиргоо, засвар үйлчилгээ хийгдсний дараа Зочид буудал тал нэвтрэх нууц үгээ солих үүрэгтэй.
  4. Өрөө удирдлагын MyHotel платформд бүртгүүлэх, захиалга бүртгэхдээ дараах үүрэг хүлээнэ:
    1. Захиалагчийн мэдээллийг үнэн бодитоор авч захиалга үүсгэх.
    2. Цахим болон утсаар орж ирж буй захиалга хэн нэгнийг хохироох, хууль бус сэдэлгүй эсэхийг нягтлах.
    3. Насанд хүрээгүй хүүхэд зөвхөн өөрсдийгөө хариуцдаг асран хамгаалагч хүнээ дагалдаж ирсэн тохиолдолд зочид буудалд оруулах.
  5. Талууд хамтран ажиллах хугацаандаа харилцан бие биенийхээ үйл ажиллагаа, санхүү, бүтээгдэхүүн, хөнгөлөлттэй үнэ зэрэг нийтэд хүрээгүй мэдээлэл (“нууц мэдээлэл”)-ийг мэдсэн тохиолдолд чанд нууцлах үүрэгтэй бөгөөд хуульд зааснаар, эсхүл бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд аливаа хувь хүн, байгууллагад энэхүү гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш шууд ба шууд бусаар задруулахгүй байх үүрэгтэй.


 Login