Өрөө удирдлагын систем - MyHotel RMS

ӨРӨӨ УДИРДЛАГЫН СИСТЕМ

Myhotel систем нь таны захиалга нэмэх, өрөөгөө нээж хаах, үнээ удирдах, зочины бүртгэл хийх гэх мэт өдөр тутам хийгддэг ажлуудыг автоматжуулж, нэг цонхонд төвөлрүүлсэнээр цаг алдах, алдаа гарах, илүү цаг зарцуулах эрсдлүүдээс сэргийлж өгнө.

Бид өнгөрсөн 6 жилийн хугацаанд зочид буудлуудтай ажилласан туршлага дээрээ үндэслэн үүлэн технологид суурилсан, технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан, мэдээллийн хамгийн сүүлийн үеийн хамгаалалт бүхий хэн ч хаанаас ч хамгийн энгийн хялбараар ашиглаж болох өрөөний удирдлагын системийг бүтээсэн.

Б. Золбадрал

CEO of Myhotel

Манай өрөө удирдлагын
системийг хэрэглэхэд
дараах давуу талуудтай.

Зардал маш
бага

Нэг цонхноос бүгдийг
удирдах боломжтой

хялбар учир
нэмэлт сургалт
шаардлагагүй

Суурилуулах
шаардлагагүй. Интернэт
байхад л болно.

Нэмэлт төхөөрөмж
шаардлагагүй

Нууцлалын өндөр
чанартай

Хүссэн төхөөрөмжөөсөө
хүссэн үедээ, хаанаас
ашиглах боломжтой

Жижиг дунд, буудлуудад
зориулан ашиглахад
хамгийн энгийн байхаар
бүтээгдсэн

ТАЙЛАН, СТАТИСТИК ЭНГИЙН БАЙДЛААР ХАРЖ, ХЯНАХ БОЛОМЖТОЙ

Та захиалга, борлуулалтаа цаг тухай бүрт нь хэмжиж чадахгүй бол буудлаа удирдаж чадахгүй. Тиймээс таны зочид буудлын захиалгын тоо хэмжээ, борлуулалт, өрөө дүүргэлт зэрэг бүхий л хэрэгцээтэй тоон мэдээллүүдийг өөрийн хүссэн хугацааны интервалаар харах боломжтой. Та яг тухайн цаг мөчийн борлуулалтыг мэдээд зогсохгүй гар утсаараа дамжуулан хүссэн газраасаа дээрх мэдээллийг авах боломжтой.

Мөн танд хэрэгцээтэй өмнөх жил, улирал, саруудтай харьцуулсан мэдээллүүдийг гаргаж таныг зөв шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээллээр хангаж, таныг бизнесээ амжилттай удирдахад туслах болно.

УЯН ХАТАН
ҮНИЙН НӨХЦӨЛ

Зочид буудал, амралтын газрын хэмжээ, өрөөний тооноос хамаарсан үнийн тарифтай, нэмэлт үйлчилгээ тус бүрийг та сонгосон хэмжээгээр төлөх уян хатан үнийн нөхцлийг бид санал болгож байна.

Мэдээж MyHotel системийн боломжуудаас бий болж буй нэмэлт борлуулалт, цаг хэмнэлттэй харьцуулашгүй хямд үнийн санал болгодог.

ТАНД ТУСЛАХАД ХЭЗЭЭД БЭЛЭН

Тус компанийн ажилтнууд нь таны MyHotel системийн ашиглалт олон онлайн захиалгатай холбоотой бүхий л мэдээллүүдийг шуурхай өгч, тусламж үзүүлэн ажиллахад бэлэн байна.

Нэвтрэх