MYHOTEL PLATFORM

Өрөө удирдлагын систем

Өдөр тутмын удирдлагаас онлайн борлуулалт хүртэл. Танай буудлын хэрэгцээнд тохирох боломж, холболтуудтай дэлгэрэнгүй танилцаарай.

01

Өрөө удирдлагын систем

02

Онлайн захиалга, сувгийн удирдлага

03

Санхүү, төхөөрөмжийн холболтууд

Үйлчилгээний танилцуулга. Одоо идэвхтэй боломж, үнэ болон удахгүй нэвтрэх хөгжүүлэлтүүдийг багцын дэлгэрэнгүйгээс шалгаарай. Багц харьцуулах →

ӨРӨӨ УДИРДЛАГЫН СИСТЕМ

Myhotel систем нь таны захиалга нэмэх, өрөөгөө нээж хаах, үнээ удирдах, зочины бүртгэл хийх гэх мэт өдөр тутам хийгддэг ажлуудыг автоматжуулж, нэг цонхонд төвөлрүүлсэнээр цаг алдах, алдаа гарах, илүү цаг зарцуулах эрсдлүүдээс сэргийлж өгнө.
CEO
upper

Бид өнгөрсөн 6 жилийн хугацаанд зочид буудлуудтай ажилласан туршлага дээрээ үндэслэн үүлэн технологид суурилсан, технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан, мэдээллийн хамгийн сүүлийн үеийн хамгаалалт бүхий хэн ч хаанаас ч хамгийн энгийн хялбараар ашиглаж болох өрөөний удирдлагын системийг бүтээсэн.

bottom

Б. Золбадрал

CEO of Myhotel

Манай өрөө удирдлагын
системийг хэрэглэхэд
дараах давуу талуудтай.

file

Зардал маш
бага

file

Нэг цонхноос бүгдийг
удирдах боломжтой

file

хялбар учир
нэмэлт сургалт
шаардлагагүй

file

Суурилуулах
шаардлагагүй. Интернэт
байхад л болно.

file

Нэмэлт төхөөрөмж
шаардлагагүй

file

Нууцлалын өндөр
чанартай

file

Хүссэн төхөөрөмжөөсөө
хүссэн үедээ, хаанаас
ашиглах боломжтой

file

Жижиг дунд, буудлуудад
зориулан ашиглахад
хамгийн энгийн байхаар
бүтээгдсэн

rms

ТАЙЛАН, СТАТИСТИК ЭНГИЙН БАЙДЛААР ХАРЖ, ХЯНАХ БОЛОМЖТОЙ

Та захиалга, борлуулалтаа цаг тухай бүрт нь хэмжиж чадахгүй бол буудлаа удирдаж чадахгүй. Тиймээс таны зочид буудлын захиалгын тоо хэмжээ, борлуулалт, өрөө дүүргэлт зэрэг бүхий л хэрэгцээтэй тоон мэдээллүүдийг өөрийн хүссэн хугацааны интервалаар харах боломжтой. Та яг тухайн цаг мөчийн борлуулалтыг мэдээд зогсохгүй гар утсаараа дамжуулан хүссэн газраасаа дээрх мэдээллийг авах боломжтой.

Мөн танд хэрэгцээтэй өмнөх жил, улирал, саруудтай харьцуулсан мэдээллүүдийг гаргаж таныг зөв шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээллээр хангаж, таныг бизнесээ амжилттай удирдахад туслах болно.

УЯН ХАТАН
ҮНИЙН НӨХЦӨЛ

Зочид буудал, амралтын газрын хэмжээ, өрөөний тооноос хамаарсан үнийн тарифтай, нэмэлт үйлчилгээ тус бүрийг та сонгосон хэмжээгээр төлөх уян хатан үнийн нөхцлийг бид санал болгож байна.

Мэдээж MyHotel системийн боломжуудаас бий болж буй нэмэлт борлуулалт, цаг хэмнэлттэй харьцуулашгүй хямд үнийн санал болгодог.

operator
ТАНД ТУСЛАХАД ХЭЗЭЭД БЭЛЭН

Тус компанийн ажилтнууд нь таны MyHotel системийн ашиглалт олон онлайн захиалгатай холбоотой бүхий л мэдээллүүдийг шуурхай өгч, тусламж үзүүлэн ажиллахад бэлэн байна.

chat

Чатлах бол
энд дарна уу.

call

Утасны дугаар:
9000-9090

Эх танилцуулгын шинэчлэл: 2021. Тоо баримт, нөхцөл нь тухайн үеийн танилцуулгад хамаарна.

ХАМТДАА ЭХЭЛЬЕ

Танай буудлын дараагийн алхам.

Хэрэгтэй боломжоо сонгоод, үнэгүй бүртгэлээ үүсгээрэй.

Үнэгүй эхлэх