Зочид буудал, амралтын газар ажиллуулах тийм ч амар ажил биш. Гэтэл ажилдаа алдаа гаргах өчнөөн хувилбар байна. Жишээ нь олон захиалгын сувагтай болсон ч өрөөний үнийг удирдаж чадахгүй байх, өрөөний төрлүүдийг захиалагчдад ойлгомжгүй байдлаар танилцуулах, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсохгүй байх гэх мэтээр тоочвол дуусахгүй. Бас дээрэс нь барилгынхаа үзэмж, дотоод гадаад тохижилтуудаа бас сайн байлгах хэрэгтэй. Ингээд бүх асуудлуудыг цэгцэлж, өдөр тутмын ажлуудыг амжилттай чиглүүлэх нь хялбар зүйл огтоос биш. Тэгвэл бизнесийнхээ амжилтыг хэрхэн бататгаж, итгэлтэйгээр ажлаа үргэлжлүүлэх вэ?
Зочид буудал амралтын газартаа зөв технологийг нэвтрүүлж чадвал ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулж, зочиддоо илүү хүртээмжтэй үйлчилж, ажилчдаа ч сэтгэл хангалуун ажиллах нөхцлийг бүрдүүлж болно. Магадгүй та технологийн талаар судалж эхлэхэд танд ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй санагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ технологийг хүн бүтээдэг учраас хэрэглэгчдэдээ илүү ойлгомжтой, энгийн байлгахад байнга анхаарч хөгжүүлж байгаа тул технологиуд таны санаснаас ч хялбар болж байгааг баяртайгаар дуулгая.
Ингээд таны бизнест туслах 5 төрлийн технологийг танилцуулъя.
Өнөөдөр амрагч, аялагчид захиалгын вэбсайтуудаар дамжуулан захиалга өгөх нь тийм ч хэцүү зүйл байхаа больжээ. Өөрсдийн зочид буудлын вэбсайт, OTA захиалгын платформууд, мөн чатботоор дамжуулан захиалгаа нэмэгдүүлж болно. Манай улсын дотоодын томоохон онлайн захиалгын вэбсайт бол ihotel.mn шүү дээ. Гэхдээ зочлохуйн бизнес эрхлэгчдийн нэг анхаарах зүйл бол эдгээр захиалгын сувгуудаас орж ирж буй захиалгууд давхцах, өрөө дүүрчихсэн байхад нэмэлт захиалга орж ирэх гэх мэт эрсдлүүдээс яаж сэргийлэх вэ?
Захиалгын хэдэн ч төрлийн сувагтай байсан, үүлэнд суурилсан RMS буюу Өрөө удирдлагын системдээ холболтуудаа хийж өгвөл энэ бол санаа зовоох асуудал биш.
2. RMS АШИГЛАН РЕСЕПШЕНИЙ АЖЛЫГ ОНОВЧТОЙ БОЛГОХ
Ресепшен аль өрөө цэвэрлэгдсэн эсэхийг мэдэхгүй бол яах вэ? Тэд захиалагчийн тусгай хүсэлтийг яаж мэдэх вэ? Зочид буудлын менежментийн сайн систем нь үндсэн үйл ажиллагааг ресепшенүүдэд ойлгомжтой болгохоос гадна өрөө захиалгын процессийг хялбар болговол зочны сэтгэгдэлд эерэг нөлөө үзүүлэх боломжийг олгодог. Хэрэв та зочид буудлын менежер бол өдөр тутмын ажлын checklist хангалттай их байж таараа, тиймээс эдгээр ажлуудаа автоматжуулж, үүрэг хариуцлагаа оновчтой болгох шаардлага зайлшгүй тулгарна.
Зочин өрөө захиалахаар ресепшен рүү очиход ресепшен захиалгаа авахын тулд зочны нэрийг асууж, тэмдэглэл хөтлөх байх. Харин Өрөө удирдлагын системтэй бол зочны захиалгыг маузны хэдхэн товшилтоор олж, зочны мэдээлэл, сонгосон өрөө, захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг шууд үзэх боломжтой. Ресепшен тэр цонхноосоо зочноо өрөөнд хуваарилах, байрлах хугацааг сунгах, төлбөрийн хэрэгслийг өөрчлөх гэх мэт зүйлийг хэдхэн секундын дотор л хийх боломжтой. MyHotel шиг Өрөө удирдлагын системийг нэвтрүүлчихвэл зочдын захиалгын процесс, бүртгэл хийх хугацааг хэмнэж эрч хүч, сэтгэл ханамжийг ажилтанд ч, үйлчлүүлэгчид ч нэмэгдүүлэх болно.
Зочид буудлын санхүүг удирдах нь технологийн хувьд ч бэрхшээлтэй ажил юм. Хэрэв танай санхүүгийн мэргэжилтнүүд бүх ажилчдын цалин, хэрэглээний зардал, хүнсний материалын захиалга гээд бүгдийг гар аргаар тооцоолдог байсан бол тэдний ажил хэзээ ч дуусахгүй!
Санхүүгийн програм хангамж нь таны санхүүгийн ажилчдад амар байгаад зогсохгүй зочид буудлынхаа мөнгөний урсгалыг хянах боломжийг олгоно. Санхүү мөнгөтэй холбоотой зүйлсийг санхүүгийн ажилчдаас бусад ажилчид төдийлөн сайн мэдэхгүй байдаг. Гэсэн хэдий ч нягтлангууд улирлын тайлан тооцоо, цалингийн менежмент, нэхэмжлэх авах, илгээх зэрэг нь ямар залхмаар ажил гэдгийг дуу нэгтэй зөвшөөрнө бизээ.
Санхүүгийн сайн технологи нь санхүүгийн ажилчдын цалин хөлс бодохыг автоматжуулах, нэхэмжлэхийн маягт үүсгэх, тэр ч байтугай санхүүгийн тайланг дата мэдээлэлд үндэслэн гаргаж харуулна.
Өрсөлдөх чадвартай үнээр өрөөгөө зарахын тулд та зах зээлийн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Эрэлт ихтэй хугацаа хэзээ вэ? Таны өрсөлдөгчид ямар ханшаар өрөөгөө зарж байна вэ? Зах зээлийн ханш тогтмол өөрчлөгдөж байдаг тул та энэ бүх судалгааг гараар хийх шаардлагатай байсан бол менежерүүд хэзээ ч хийж гүйцэхгүй.
Орлогын менежментийн програм хангамж нь танай зочид буудалд хамгийн сайн үнийг санал болгохын тулд зах зээлийн чиг хандлагыг шинжилж байдаг.
Орлогын менежментийн программууд нь зах зээлийн эрэлт, өрсөлдөгчийн түвшинг харгалзан ханшийн зөвлөмжийг өгдөг ба танай үнийг автоматаар шинэчлэх боломжтой байдаг нь маш их цаг хугацаа хэмнэдэг. Ийм систем нь эрэлт ихтэй үед (онцгой арга хэмжээ гэх мэт) ханшийг тогтооход маш их хэрэгтэй байдаг. Мэдээж хэрэг ийм төрлийн программ хангамжууд нь танд өөрийн ажиллагааны хязгаарлалт, тооцооллын хүрээ зэргээ нээлттэй танилцуулдаг тул хэт бага үнэ зах зээлд санал болгох эрсдэлээс сэргийлэх боломжтой. Судлаад харьцуулаад үзэхэд та бүгдийг ойлгох болно.
Өрөөний үйлчлэгч зочин байрладаг өрөөнд угаалтуураас гоожиж байгааг анзаарч, засварын ажилтанд тэр дор нь хэлсэн боловч засварын ажилчин завгүй байгаад мартчихсан гэж бодъё. Үүнээс шалтгаалаад танай зочид буудал ихээхэн хэмжээний усны төлбөр тооцоотой учирна. Яагаад гэвэл засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хянах технологи энд алга шүү дээ!
Инженерийн програм хангамж бол ажилчдаас ирсэн засварын хүсэлтийг хүлээн авч засварчдад дамжуулна. Тухайн хүсэлтийн дагуу засварын ажил хийгдэж дуусаад програм дээр тэмдэглэнэ. Ингэснээр тухайн асуудал мартагдах, хийгдэхгүй үлдэнэ гэсэн асуудал байхгүй. Ажилчид эдгээр системд ухаалаг утаснаасаа хандах боломжтой тул яаралтай үйлчилгээний хүсэлт ирмэгц засварчин тэр даруй шийдвэрлэх боломжтой. Эдгээр системүүд нь засварын хүсэлтийг ирсэн дарааллын дагуу хянах бөгөөд энэ нь засварын багийнхан ажлын гүйцэтгэлээ тооцох боломжтой гэсэн үг. Мөн ямар төрлийн засвар үйлчилгээний хүсэлт давтамжтай ирж байгаагаас шалтгаалж техникийн өөрчлөлт шинэчлэлт ч хийх боломжийг олгоно.
Технологийн эрин зуунд хуучин арга барил, цаас харандаанаасаа салж үйл ажиллагаагаа илүү цэгцтэй, ойлгомжтой бөгөөд хялбараар зохицуулахад дээрх төрлийн шийдлүүд тусална. Технологиос айх хэрэггүй, харин сайтар судлавал ямар энгийн болохыг нь та ойлгоно.
Эх сурвалж: hoteltechreport.com