Зочид буудлын эзэд шууд захиалгыг илүүд үздэг. Учир нь шууд захиалга нь ашгийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Тиймээс олон зочид буудлын эзэд зочдоос шууд захиалга авах шинэ арга замыг эрэлхийлсээр байгаа бөгөөд хамгийн сайн сонголтуудын нэг бол яах аргагүй чатбот. Энэ нийтлэлээс та чатбот нь шууд захиалгыг хэрхэн нэмэгдүүлэхийг олж мэдэх болно.
Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зочид буудлууд аль болох шууд захиалгыг түлхүү авахыг илүүд үздэг. Эцсийн үр дүнд зочид буудлууд шууд захиалга авах нь OTA (Online Travel Agency) болон бусад платформуудаар хийгдсэн захиалгын шимтгэлийг хэмнэхээс гадна шууд захиалга нь зочид буудлуудад үйлчлүүлэгчтэй холбогдох бүх харилцааг бүрэн хянах боломжийг олгодог.
Харамсалтай нь, зочид буудлын вэбсайтад анх удаа зочилж буй хүмүүсийн дийлэнх нь төлбөр төлдөг үйлчлүүлэгчид болж хувирахгүй бөгөөд үүний шалтгаан нь маш олон. Гэсэн хэдий ч үйлчлүүлэгчдийг шийдвэр гаргахад өрөөний үнэ, онлайн үнэлгээ, байршил, санал болгож буй технологи, өглөөний цайны сонголт, тэр ч байтугай Wi-Fi-ийн хурд зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг зарим талаар тайлбарлаж болно. Үүний үр дүнд зочид буудлын вэбсайтаар зочилсон олон үйлчлүүлэгчид эрэл хайгуулд гардаг.
Том зочид буудлууд дахин маркетингийн кампанит ажил эрхлэхэд шаардлагатай төсөвтэй байдаг боловч бие даасан зочид буудлууд эсвэл жижиг сүлжээ буудлуудын хувьд ийм тансаг хэрэглээгүй байж магадгүй юм. Үүний үр дагавар нь эдгээр зочид буудлуудын олонх нь Expedia, Booking.com гэх мэт OTA-ууд руу шууд захиалгын боломжоо алдаж байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг олох нь бүхэл бүтэн зочид буудлын салбарын гол анхаарлын төвд оржээ. Боломжит хувилбарууд нь зочид буудлын вэбсайт дээр давуу эрх, шууд захиалгын урамшууллыг санал болгох явдал юм.
Тиймээс хамгийн ирээдүйтэй, хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийн нэг бол зочид буудлын вэбсайт дээр чатбот хийх, энэ нь захиалгын систем болон өрөө удирдлагын системтэйгээ бүрэн интеграцчлагдсан байх нь давуу талтай. Чатбот нь шууд захиалгыг идэвхжүүлж, тухайн үйлчлүүлэгчид тохирсон, бүтээгдэхүүн, үйлчилгээг түлхүү санал болгож, хэрэглэгчийн асуусан асуулт, сонирхсон асуултанд хурдан хариу өгөх боломжтой.
Чатбот нь шууд захиалгыг нэмэгдүүлэх боловч үүнийг зөв, үр дүнтэй замаар ашиглах шаардлагатай. Чатбот таны хайж буй үр дүнг бодитоор бий болгоход туслах зөвлөмжийг хүргэж байна.
Чатботыг захиалгын системтэйгээ нэгтгэх нь захиалгын явцыг илүү хялбар болгодог тул шууд захиалга нэмэгдэх 1 үндэс болдог. Үүнээс гадна өрөөний боломж нь буудлын вебсайтаас шууд харагдах тул захиалагчид энэ мэдээлэл дээр үндэслэн захиалга хийх таатай нөхцөл нь бүрдэж өгдөг.
Чатботыг захиалгын системтэй бүрэн нэгтгэсэнээр хэрэглэгчид сонгосон огнооныхоо өрөөний боломжийн талаарх мэдээллийг чат дотроосоо авах боломжтой болно. Дараа нь чат виджет нь захиалгын үйлдлийг дуусгахын тулд тэдгээрийг захиалгын систем рүү чиглүүлж өгнө. Хэрэглэгчидийн асуусан аливаа асуултанд чатбот хариулах боломжтой тул хэрэглэгчид таны вэбсайтыг дарж мэдээлэл авах шаардлагагүй болно. Энэ нь хэрэглэгчдийг side-track хийдэг эрсдэлээс зайлсхийхэд тусална.
Үүний нэг жишээ бол MyHotel Chatbot юм. Хэрэглэгчид өрөөний боломжийг шууд харах, өрөө сонгох, бодит цагийн үнийн саналыг авах, зураг үзэх, дараа нь дахин чиглүүлж захиалгаа дуусгах бүрэн боломжтой болно.
Facebook, WhatsApp зэрэг платформоор дамжуулан Чатботын харилцаа нь таны маркетингийн хүчин чармайлтыг нэмэгдүүлж, илүү зочин бүрт зориулсан үйлчилгээг санал болгодог. Чатботуудыг энэ зарчимаар ашиглахын тулд та шууд захиалгаа өдөөж, зочид буудлын захиалга, үйлчилгээг хэрэглэгч нэг бүрт хүргэхийн тулд аялагч жуулчдад хувийн сурталчилгааны мессеж илгээхэд тустай мэдээллийг цуглуулж болно. Энэхүү арга нь байнгын хэрэглэгчдэд нэмэлт бүтээгдэхүүн санал болгох зарчмаар борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг нээж өгдөг.
Жишээлбэл, Чатбот нь үйлчлүүлэгчээс хүссэн аяллын талаархи мэдээллийг нь цуглуулаад, эрэлтэд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээний шууд холбоосыг WhatsApp зэрэг сувгуудаар дамжуулан өгч эцсийн захиалгыг бүрэн хийлгэх боломжийг бүрдүүлдэг. Зочин ирсний дараа цуглуулсан мэдээллийн дагуу тэдний сонирхолд үндэслэсэн санал болгох үйлчилгээ болон зөвлөмж мэдээллийг утсанд нь илгээх боломжтой.
Жишээлбэл, таны чатбот зочинтой холбоотой амралт, алжаалаа тайлах хүсэл, гадуур гарах болон найдвар зэрэг мэдээллийг олж авсан байж магадгүй юм. Таны санал болгох мэдэгдлүүд нь зочид буудлын рашаан сувиллыг сурталчлах, эсвэл орон нутгийн үзмэрүүдийг санал болгох зэрэг зочин тус бүрийн хүсэлд тулгуурласан байхаараа давуу талтай. Энэ бүхний эцэст та шууд захиалга хийлгэхээс гадна захиалагчийг хувийн сонирхолын талаарх дататай болж түүнд үндэслэн байнгын үйлчлүүлэгч бий болгох боломжтой юм.
Зочид буудлууд бүх хэлээр харилцаж чадах хангалттай боловсон хүчнийг ажиллуулах боломжгүй тул зарим боломжит үйлчлүүлэгчидтэй харилцахад хүндрэл учирч болзошгүй юм. Гэсэн хэдий ч NLP (мэдрэлийн хэл шинжлэлийн програмчлал) дээр суурилсан чатбот нь энэ саадыг арилгаж, хэрэглэгчийн хүссэн хэлээр харилцах замаар шууд захиалгыг татах боломжтой юм.
Энэ технологийг танай зочид буудал ашиглаж болно. Ресепшион зочинтойгоо ойлголцож, тэдэнтэй үр дүнтэй харьцаж чадахгүй байсан ч чатбот нь харилцан үйлчлэлийг зохицуулж, хоёр тал хоёулаа ойлгож чадах тул гадаад үйлчлүүлэгчийнхээ аяллыг бүхэлд нь амар, хялбар болгох боломжтой.
Эцэст нь хэлэхэд хиймэл оюун ухаанаар ажилладаг чатбот нь FAQs (Түгээмэл асуултууд)-д шууд хариулж, хэрэглэгчид танай зочид буудалд өрөө захиалах эсэх талаар эргэцүүлж бодох аливаа асуултанд цаг алдалгүй тодруулга өгөх замаар шууд захиалгыг нэмэгдүүлэх боломжтой. Хойшлуулсан шийдвэр гаргалтыг арилгаж өрөөнүүдийн эрэлтийг нэмэгдүүлж чадна.
Буудлын бүртгэл, гарах цаг, өглөөний цай уух цаг, эсвэл зочид буудлын янз бүрийн үйлчилгээг хэрхэн захиалах зэрэг нийтлэг асуултуудын хариулт нь тодорхой байдаг учир хүний оролцоо төдийлөн шаарддаггүй. Хариултыг автоматжуулж, чатбот ашиглан асуултанд хурдан хариулт өгөх нь үйлчлүүлэгчид илүү сэтгэл ханамжтай байх 1 шалтгаан болдог, мөн үйлчлүүлэгчдийн асуулт цөөрөх нь үйлчилгээний ажилтан илүү яаралтай зүйлрүүгээ анхаарлаа хандуулж нөөцөө зөв хуваарьлаж ажиллах боломж бүрдэж өгөх юм.
Чатбот нь байнгын үйлчлүүлэгчийг бий болгох, зочин тус бүрийг таних, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох болон ажилтаны нөөцийг зөв хуваарьлах зэрэг олон давуу талуудыг таньд санал болгодог. Гэсэн хэдий ч хамгийн том давуу талуудын нэг бол үйлчлүүлэгчийн шаардлагатай асуултанд цаг алдалгүй, түргэн шуурхай хариулах замаар төлбөр төлдөг үйлчлүүлэгч болгох бүрэн чадвартай ухаалаг технологи юм.