Цар тахал хэзээ дуусахыг мэдэхэд хэцүү боловч зайлшгүй нөхцөл байдалд бэлэн байхын тулд зочид буудлынхаа үйл ажиллагааг одооноос чиглүүлж эхлэвэл ямар вэ? Ковидын үеэр танай зочид буудал, амралтын газарт буудаллах амрагч тохилог орчин, таатай үйлчилгээ, буудлын ажилчидтай биечлэн болон дижитал байдлаар харилцана гэсэн хүлээлттэй ирэх болов уу. Учир нь цар тахал биднийг уламжлалт үйлчилгээнээс дижитал шилжилт рүү бараг хүчээр шахуу оруулчихлаа шүү дээ. Цар тахлын дараа аялагчдаас маш их захиалга авахад туслах дараах гурван зүйлд хөрөнгө оруулахыг зөвлөж байна.
1. Орлогын менежмент: Дижитал орлогын менежментийн хэрэгсэл нь зах зээл дээрх үнээ оновчтой тогтооход хэрхэн туслах вэ? Та захиалгын мэдээллийг ашиглан зочдод давуу талаа харуулах, тэдний хэрэгцээг урьдчилан харах боломжтой юу?
2. Захиалгын онлайн шийдэл: Зөвхөн утсаар юмуу ресепшинээр захиалга авах нь энэ үед оновчтой шийдэл мөн үү? Өрөө дүүргэлтээ нэмэгдүүлэхэд захиалгын системүүдтэй хэрхэн хамтран ажиллах вэ? OTA болон бусад шинэ сувгуудаар борлуулалтыг хэрхэн сайжруулах вэ?
3. Сошиал медиа маркетинг: Facebook болон бусад платформ дээрх хэрэглэгчийн сэтгэгдлийг сайн сонсож чаддаг уу? Хэрэглэгчийн сэтгэгдэл болон тэдэнд чиглэсэн контентууддаа тулгуурлан бизнесийнхээ нэр хүндийг хэрхэн өсгөх вэ?
Цаг үеэ мэдэрч, шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж чадвал үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээх нь дамжиггүй. Таны бизнес дээрх гурван зүйлийг бэлтгээд, дижитал шийдлүүдийг нэвтрүүлж чадвал цар тахлын дараа ирэх аялагч амрагчдынхаа итгэлийг хүлээж, бизнесийн орлогоо ч нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: hoteltechreport.com