Зочид буудлын үйл ажиллагааг автоматжуулах нь энэ цаг үеийн хамгийн зөв шийдэл юм. Энэ нь хүмүүс хоорондын харилцааг багасгаж зочид буудлын орчинг илүү аюулгүй болгоод зогсохгүй үйлчилгээгээ хэрэглэгчийн хүлээлт, хүсэл сонирхолд нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа нь дан ганц зочлох үйлчилгээний салбараар хязгаарлагдахгүй байна. Үүгээр зогсохгүй захиалгын бүртгэл мэдээлэл алдаагүй хөтлөгдөх, хэрэглэгчийн биг дата үүсэх гэх мэт давуу талуудтай.
Зочид буудлууд дижитал шилжилтийг хийж эхлээд байсан ч Ковид19-ийн нөлөөгөөр дижитал шилжилтэнд бэлэн, бэлэн бус эсэхээс үл хамааран технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа яаралтай нэвтрүүлэх шаардлагатай болсон. Бид их бага хэмжээгээр дижитал шилжилтийг хийгээд байгаа ч одоо илүү сайжруулахад анхаарлаа хандуулах нь чухал юм.
Тиймээс бид таньд үйл ажиллагаагаа дижиталжуулахад шаардлагатай нэн тэргүүний 5 алхамыг танилцуулж байна.
Үйлчлүүлэгчид онлайнаар зочид буудлаа хайж, онлайнаар бүртгэлээ үүсгэдэг болсон. Энэ нь тэдний зөвшөөрөлтэй хувийн мэдээлэл (имэйл хаяг, сошиал медиа зэрэг)-ийг маркетингийн сувгуудтайгаа холбох боломжтой болсон нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хялбар болсон. Энэ нь танай брэндийг тэдний ой ухаанд суулгахын тулд байнга харуулах, сануулах, үйлчлүүлэгчид танай зочид буудлыг сонгох шийдвэр гаргахад нөлөөлдөг хүчин зүйлс юу болохыг олж мэдэх боломжийг олгодог. Гэхдээ эдгээр нь өгөгдлийг хэрхэн ухаалгаар ашиглахаас эхэлнэ.
2. Хүлээлтийг бий болгохын тулд автомат хариулагч ашиглах
Онлайнаар захиалгаа хийсэн зочидтой ирэхээс нь өмнө харилцаа холбоог үүсгэж болно. Ингэхийн тулд та үйл ажиллагаандаа Удирдлагын Систем (PMS)-ийг нэвтрүүлсэн байх шаардлагатай ба энэ нь автомат хариулагчтай интеграц хийгдсэнээр зочдыг таних, тэр ч байтугай олон нийтлэг асуултуудад автоматаар хариулах ба зөвхөн шаардлагатай тохиолдолд л ажилтантай шууд холбоно. Ингэснээр ажилчдын цагийг хэмнээд зогсохгүй үйлчлүүлэгчдийн шаардлагатай асуултанд цаг алдалгүй хариулах нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлэмжийг өсгөхөд чухал нөлөөтэй.
Бүтэн өдрийн турших урт аялалын дараа үйлчлүүлэгчдийн хүсдэг ганц зүйл бол зочид буудлын үүдний танхимд үргэлжлэх урт дараалалд зогсохгүй байх. Өнөө үед хүн хоорондын зай барих шаардлагагүйгээр шууд зочид буудлын өрөөндөө орж амрах нь илүү тохь тухтай байх болно. Flexipass гэх мэт дижитал түлхүүрийн платформууд нь танай Удирдлагын Системтэй бүрэн интеграцчилагдан бүртгэлийн (check-in) үйл явцыг автоматжуулсанаар, зочдод хамгийн тохиромжтой туршлагыг бий болгох боломжийг олгодог.
Дижитал шилжилтийн давуу тал нь маш олон боловч сул талыг нь үл тоомсорлож болохгүй. Мэдээлэл (data) нь өнөө үед валют л гэсэн үг. Аюулгүй байдлаа хангах нь таны үүрэг ба хамгийн их анхаарал шаарддаг. Сайн PMS (зочид буудлын удирдлагын систем) нь мэдээллийн өндөр нууцлалтай системд суурилагдсан байдаг ч цаашид олон үйлдлүүдийг автоматжуулан нэгтгэхийн хэрээр системийн аюулгүй байдлын талаар ажилтан нэг бүр мэдлэгтэй байж, шаардлагатай PMS-ийн шинэчлэл (update)-ийг хийж байх нь зүйтэй.
Зочид буудлууд дижитал ертөнцийн өөр өөр компаниудын янз бүрийн программуудыг ашигладаг. Эдгээр дижитал платформуудын ихэнх нь таны брендийн дүр төрхийг харуулахуйц захиалагчийн хүссэнээр хийж гүйцэтгэх боломжийг олгодог. Таны брэнд үйлчлүүлэгчдэд бусад зочид буудлуудын жагсаалтаас танайхыг сонгох шалтгаан болдог тул өнгөлөг бас тод харагдуулж байгаарай.
Зочид буудлын дижитал бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь яаралтай байгаа тул зочид буудлууд үйлчлүүлэгчиддээ хамгийн сайн туршлагыг өгч байгаа эсэхээ баталгаажуулах хэрэгтэй. Мэдээллийн ашиглалт, харилцаа холбоо, ая тухтай байдал, аюулгүй байдал, дижитал платформуудын танилцуулга зэргийг сайжруулах нь зочид буудлын дижитал шилжилтийн үйл явцад хамгийн их ашиг тусаа өгөх болно.
Эх сурвалж: https://hoteltechreport.com/news/hotel-digital-registration-process