Орчин үед интернэтийн үсрэнгүй хөгжлийн дунд гадаадын болон дотоодын аялагчдын
нь онлайнаар захиалгаа хийдэг болжээ.
Тэгвэл танай зочид буудал онлайн сүлжээнд одоо болтол холбоогдоогүй байгаа юм биш биз

Та зочид буудлаа олон улсын болон дотоодын онлайн захиалгын системд холбож олон шинэ захиалгын сувгуудыг нэмсэнээр захиалгаа хэд дахин нэмэгдүүлэх боломжтой.
ORS буюу Онлайн өрөөний функц нь Таны буудлыг booking.com, agoda.com, airbnb.com зэрэг дэлхийн 80 гаруй захиалгын систем ihotel.mn, xxxroom.mn, joinme.mn зэрэг дотоодын захиалгын хуудсуудаас гадна фэйсбүүк хуудас, чат, таны өөрийн вэб сайт, хайлтын системүүдтэй нэг цонхноос ганцхан үйлдлээр бүрэн холбож, автоматжуулах цогц систем юм.


Тус мэдээллүүд цааш 100 гаруй захиалгын сувгуудад ганцхан товч даран холбож, цаашдын байнгын шинэчлэх, үнээ өөрчлөх, өрөөгөө нээж хаах зэрэг цаг барсан бас маш их алдаа гардаг үйлдлүүдээ бүрэн автоматжуулж зардал, цаг хугацаагаа хэмнэж, алдаа гарахаас сэргийлээрэй.
Орчин үед аялагчдын дийлэнхи хувь нь фэйсбүүкийн чатаар захиалга өгөх, мэдээлэл авах, гомдол илэрхийлэх гэх мэт зочид буудлуудтай харилцдаг болсон.
Энэ цаг авсан, төвөгтэй ажилбарыг бид автомат чатботоор дамжуулан таны өмнөөс дээрх ажлуудыг хөнгөвчлөх, хэрэглэгчидэд цаг алдалгүй хурдан шуурхай үйлчилэх технологийн шийдлийг санал болгож байна.
Та захиалгуудаа ямар нэгэн дундын зуучлагч захиалгын системээр шимтгэл төлж дамжуулалгүйгээр зайнаас шууд төлбөр баталгаажуулж хүлээн авахыг хүсч байна уу?
Myhotel захиалгын автоматжуулалт нь таны өөрийн вэб сайт, блог, фэйсбүүк хуудасыг бүрэн автомат, төлбөрийн цогц шийдэл бүхий, шууд холбогдсон захиалгын шийдэлтэй болгож өгөх үйлчилгээ юм.
Myhotel системийг ашигласанаар та өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан шууд захиалга хүлээн авах боломжтой болно. Фэйс бүүк хуудсанд тань байрлах Book now товчоор дамжуулан таны хуудсанд зочлогчдыг цаг алдалгүй, хурдан шуурхай, хялбар захиалгаа баталгаажуулж, төлбөрөө хүлээн авах боломжтой.
Myhtotel систем нь дотоодын захиалгын платформууд болох ihotel.mn joinme.mn xxxroom.mn зэрэг хуудсуудтай шууд холбогдсон байдаг бөгөөд тэдгээрээр ирсэн захиалгыг нэг цонхноос удирдах, үнэ болон өрөөний мэдээллүүдээ нэг үйлдлээр түргэн шуурхан шинэчлэх боломжийг олгодог.