2020 онд нийтэлсэн нийтлэл. Тоо баримт, дурдсан үйлчилгээ, нөхцөл нь нийтлэгдсэн үеийн мэдээлэл болно.
Дэлхий ертөнц COVID-19-тэй амьдралдаа дасан зохицож байгаа тул зочид буудлын ажилтнууд зочид буудлаа нээхдээ хэрхэн аюулгүй байдлыг хангах вэ гэдэг шинэ бэрхшээлтэй тулгарч байна. Манай улсад одоогоор үүсээд буй нөхцөл байдал тодорхой хугацааны дараа дээрдэж, бид ч ажилдаа эргэн орох нь гарцаагүй. Харин дахин нээхдээ юуг анхаарвал зохих тухай бусад улсын жишээн дээр үндэслэн зөвлөгөө хүргэе.
Зочид буудал, амралтын газрууд үйл ажиллагаагаа нээхдээ юунаас эхлэх вэ?
Дэлхийн томоохон буудал ресортууд, олон компаниудын шилдэг туршлага дээр үндэслэж зөвлөгөөгөө 3 хэсэгт чиглүүлэх бөгөөд үүнд, ажилчид ба зочдын эрүүл мэнд, харилцаа, цэвэрлэгээ гэсэн зүйлс хамаарна. Та өөрийн бизнесээ эргэн нээхдээ дараах тип-үүдээс хэрэгжүүлээрэй.
Юун түрүүнд зочид буудал, амралтын газраа дахин нээхэд ажилчид нь ажлын байрандаа аюулгүй байж чадна гэсэн итгэл хамгийн чухал. Тийм итгэл төрсөн ажилчид зочид үйлчлүүлэгч нартаа айдасгүй, тайван үйлчлүүлэх боломжийг харуулна. Мөн зочид захиалга өгөхөөсөө өмнө тухайн газарт аюулын эрсдэлгүй, тайван үйлчлүүлж чадах эсэхээ шалгаж мэдэхийг хүснэ.
Тиймээс хүн бүрт аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд ажилчид болон зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжих бодлого, журам боловсруулж ажилчиддаа энэ чиглэлээр сургалт хийх нь зөв.
Ажилчид болон зочдын эрүүл мэндийг анхаарч:
- Бүх ажилчдад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл
- Зочид буудалд байрлах үеэр зочинд зориулсан үнэгүй маск, гар ариутгагч
- Зочид буудал доторх гар ариутгагч автомат төхөөрөмж: угтах хэсэг, бүх гарц, угаалгын өрөөний дотор байрлуулах
- Халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйг сурталчлах үүднээс зочид буудлын гадна ба дотор хэсэгт, мөн угаалгын өрөөнд тэмдэглэгээ байршуулах
- Ажилчид ээлж солилцохын өмнө биеийн халууныг шалгах
- Илүү нарийн цэвэрлэгээний журмыг боловсруулж зочдын байрладаг өрөө, хаалга ба шатны бариул, нийтийн хэсэг болон гар хүрэх бүх хэсгүүдийг цаг тутамд цэвэрлэх
- Угтах хэсэг, ресторан/кафе зэрэг хэсгүүддээ гар хүрэлцэхгүйгээр шийдэж болох технологи ашиглах. Жишээ нь төлбөр тооцоог дансаар, QR кодоор, бусад төлбөрийн системүүдээр шийдэж, захиалгыг онлайн хэлбэрт шилжүүлэх.
- Дээрх зүйлс боломжгүй тохиолдолд бүх хэрэглэгдэхүүнийг тогтмол ариутгаж байх. Жишээ нь гарын үсэг зурах бал, ПОС машин г.м
- Хүн хоорондын зай барихын тулд зоогийн газрын багтаамжийг бууруулах, угталтын ажилчдын зайг холдуулах, зай барих санамж бүхий шалны наалт хэрэглэх
Зай барих талаарх технологийн шийдэл: iHotel + MyHotel Зочид ирээд check-in хийхийн тулд очерлох, бүртгэлийн мэдээллээ өгч удаан ярилцаж зогсох зэрэг асуудлын цахим шийдэл. Онлайнаар захиалгаа хийхэд захиалгын бүртгэл нь шууд буудалд ирнэ! Ийм хялбар.
Харилцааны тал дээр анхаарах нь
- Зочид буудлынхаа цэвэрлэгээ ариутгалын хуваарийг зочиддоо урьдчилан болон тогтмол сануулж байх
- Цэвэрлэгээ ариутгалын журмаа өөрсдийн олон нийтийн хэрэгслээр энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар танилцуулж байх
- Зочид саналаа хэлэх, сэтгэгдлээ хуваалцахад илүү хялбар болгох
- Ажилчдын уулзалтын үеэр өдөр тутмын санамж юмуу checklist хөтлөх
- Зочид буудал дотооддоо тогтвортой байдлыг хадгалахын тулд долоо хоног бүр ариутгал, цэвэрлэгээний талаар товч мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх боломжийг ажилчдад олгоно
Харилцаан дахь технологийн шийдэл: iHotel.mn Зочид буудал амралтын газрууд ариутгал, цэвэрлэгээний горимын мэдээллээ онлайн захиалгын iHotel.mn вэбсайтад байршуулвал захиалга хийж буй зочид очихоосоо өмнө мэдээллээ авчихна. Зочид байрлаад гарахдаа review буюу сэтгэгдлээ iHotel дээр бичиж үлдээснээр бусад хүмүүст сонголт хийхэд ихээхэн туслах юм.
Цэвэрлэгээ, ариутгал:
Аялагчид цаашид урьд урьдынхаас илүү зочид буудал, амралтын газруудын цэвэр байдалд татагдах болно. Буудаллах газрынхаа цэвэрлэгээ үйлчилгээний журамд анхаардаг болж, үүнээс шалтгаалж цаашид хаана захиалга өгөх эсэхээ ч шийдэж байна.
Аялал жуулчлалын онлайн агентлагуудын нэг AirBnB-с гаргасан Covid-19 цар тахлын үед зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулан гаргасан цэвэрлэгээ үйлчилгээний гарын авлагад дараах 5 алхамыг санал болгожээ.
Эх сурвалж: www.cloudbeds.com



