Зөвлөгөө

Ажилдаа сэтгэл хангалуун байхад туслах шилдэг 10 арга

Ажилдаа сэтгэл хангалуун байхад туслах шилдэг 10 арга

2021 онд нийтэлсэн нийтлэл. Тоо баримт, дурдсан үйлчилгээ, нөхцөл нь нийтлэгдсэн үеийн мэдээлэл болно.

Зорилго, өсөлт, хянах ухаан нь таныг ажилдаа дурлахад тусална

Ихэнх ажил олгогчид ажилчдынхаа ажлын байран дээрх аз жаргалтай байдлыг нь нэмэгдүүлэхийн тулд өдрийн хоолноос хөнгөлөлтөөс авхуулаад оффис доторх хаданд авиралт гэх мэт маш олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Аз жаргалтай ажилчид илүү үр бүтээлтэй, хүсэл эрмэлзэлтэй байдаг, түүнчлэн компанидаа урт удаан ажиллах магадлал өндөр байдаг тул энэ нь сайн үйл ажиллагаа юм.

Хэдийгээр ажил олгогч  чухал ач холбогдол өгөхгүй байсан ч ажил дээрээ өөрсдийн аз жаргалын мэдрэмжийг бий болгох боломжтой байдаг. Ажил тань таны чин хүсэл эрмэлзэл, эсвэл сайн хийж чаддаг зүйл ч  бай та өдөр тутамдаа янз бүрийн стратеги ашиглан ажлын байран дахь аз жаргалаа нэмэгдүүлэх боломжтой.

1. Таалагддаг ажил, мэргэжлээ хайж ол

shutterstock_217501543

Зарим хүмүүсийн хувьд  бахархдаг чадвараа ашиглан таалагддаг ажил, мэргэжлээ хайж олох байж болох юм. Бусад тохиолдолд, танд таалагддаг ажил мэргэжил нь чин сэтгэлээсээ дуртай эсвэл хувийн амьдралд тань тохирсон ажил байж болно.

Аливаа ажилтан өдөр бүр ажил дээрээ аз жаргалтай байдаггүй, чиний дуртай ажил ч гэсэн заримдаа бухимдмаар, уйтгартай байдаг. Гэхдээ та мэргэжлээрээ бахархдаг, танд  таалагддаг  бол ерөнхийдөө  ажил дээрээ аз жаргалтай байх магадлал өндөр. Өөрийгөө, ур чадвар, ашиг сонирхлоо эргэцүүлэн бодож, өдөр бүр хийх дуртай зүйлээ олоорой.

2. Ажлаас гадуурх цаг гардаг ажлыг хайж олоорой

sincere-laugh-showing-picture-smartphone-casual-meeting-with-best-friends-restaurant-terrace_8353-10272

Хүн болгонд гүн хүсэл эрмэлзэл төрүүлдэг эсвэл хувийн үнэт зүйлсийнхээ талаар ярьдаг ажил мэргэжил шаардлагагүй. Ихэнх  хүмүүсийн хувьд ажил гэдэг нь албан өрөөнөөсөө гадуур амьдралын хэв маягийг бий болгох боломжийг олгодог зүйл юм. 

 

  Та амьдралаа ямар байлгахыг хүсч байгаагаа бодож үзээрэй. Орой эсвэл амралтын өдрүүдээ найзуудтайгаа өнгөрөөхийг хүсч байна уу? Хоббигоо хөөх хангалттай амралтын хугацаа байна уу? Орой бүр хүүхдүүдтэйгээ гэртээ байх боломжийг олгодог ажлын хуваарьтай юу?

 Хэрвээ та дуртай ажил олоогүй ч, үүнийг бүтээх боломжийг олгодогамьдралд дуртай бол ажил дээрээ аз жаргалтай байх магадлал өндөр байдаг.

3. Өөрийн мэргэшил болон хувь хүний хөгжилдөө анхаар

1_VBbT6zfn9Qvi8WCx23fMxg

Хувь хүн болон мэргэжлийн хөгжилдөө хөрөнгө оруулалт хий. Карьерийнхаа төлөвлөгөө, зорилгоо тодорхойлж, түүнийхээ араас хөөцөлд. Даргаасаа тодорхой бөгөөд утга учиртай тусламж хүс. Ажил мэргэжлийн амжилтанд хүрэх эсвэл тодорхой ур чадвар эзэмшихэд туслах даалгавруудыг хайж олох нь зүйтэй. Хэдийгээр одоогийн ажил олгогч танд ийм боломжийг бий болгохгүй байгаа ч гэсэн үнэ цэнэтэй гэж үзсэн боломжийг эрэлхийлж байгаарай. Та карьераа удирдаж байгаагаа мэдэрч, өөрийгөө сайжруулж, өсөн дэвшиж байгаагаа харж байгаа бол одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун байх магадлал өндөр байна.

4. Ажил дээр чинь ямар нэгэн зүйл тохиолдсоныг мэдсэн бол хариуцлагатай бай

Workplace

Бусад ажилчдад чухал мэдээллээ алдсан бол танд сэтгэл дундуур, доогуур үнэлэгдсэн мэт мэдрэмж төрж  болно. Гэхдээ өөр хүн таныг мэдээллээр хангахыг хүлээвэл танд хэрэгтэй мэдээлэл хэзээ ч ирэхгүй байж магадгүй юм.

 

Өөрийн компани, төслийн баг эсвэл хамт ажиллагсдаа юу болж байгааг нь мэдэхийг хүлээлгүй ажлаа хийж, чухал шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг идэвхитэй эрэлхийл. Мэдээллийн сүлжээг хөгжүүлж ашиглах хэрэгтэй. Дарга нартайгаа долоо хоног бүр уулзаж, нухацтай асуулт асуугаарай. 

Хамтран ажиллагсад эсвэл ахлагчийнхаа хоорондын  харилцаа холбоо тасарсныг ойлгоогүй байх явдал эсвэл танай одоогийн оффис байгууллагын нээлттэй харилцааны соёл сул байгаа эсэхийг  олж мэд. Аль ч тохиолдолд та хэрэгцээтэй мэдээлэл олж авах  ажлаа сайн хийж чадвал карьерынхаа замналд илүү их хяналт тавьж буйгаа мэдрэх болно. 

5. Санал хүсэлтийг тогтмол асууж бай

how-to-ask-for-feedback-from-customers

Ажлынхаа талаархи санал хүсэлтийг хүлээн авах нь таныг эерэгээр үнэлж буй мэт санагдах эсвэл ажил үүргээ гүйцэтгэх, ажлын орчинд илүү амжилттай ажиллахад туслах гол чадвар, ойлголтыг нөхөж өгдөг. Гэвч менежерүүдээсээ энэ санал хүсэлтийг хүлээж авдаггүй ажилчид өөрсдийгөө дутуу үнэлдэг, ажлаа хийж чадахгүй, ажил дээрээ аз жаргалгүй байдаг.

 

Хэрэв та удирдагчаасаа тогтмол санал хүсэлтийг хүлээж авдаггүй бол түүний талаар асуухдаа идэвх санаачлагатай хандаарай. Томоохон төслүүдийн төгсгөлд даргаасаа санал хүсэлтийг нь асуух эсвэл ажил дээрээ амжилтанд хүрэхэд нь туслахын тулд ажилчдын тогтмол үнэлгээг хэрэгжүүлэх талаар удирдлагын багтай ярилцаарай.

Үйлчлүүлэгчидтэйгээ ч бас ярилц. Хэрэв та тэдэнд сайн үйлчилж байгаа бол тэдний санал хүсэлт баталгаатай байх болно. Илүү их санал хүсэлтийг хүлээн авах тусам ажил дээрээ амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг. Энэ нь ажил дээрээ аз жаргалтай байх мэдрэмжийг нэмэгдүүлдэг  эерэг хүчийг бий болгоно.

6. Зөвхөн биелүүлж чадах амлалтаа өг

international-week-of-happiness-at-work-1

Ажлын стресс, аз жаргалгүй байдлын хамгийн ноцтой шалтгаануудын нэг бол амлалтаа биелүүлэхгүй байх явдал юм. Ихэнх тохиолдолд ажилчид амлалтаа биелүүлээгүй, дутуу орхисон даалгавартаа санаа зовон ажлын цагаас илүү их цаг зарцуулдаг. 

 

Стрессийн түвшинг зохицуулах, ажил дээрх аз жаргалгүй байдлаа багасгахын тулд амлалтаа дагаж мөрдөх, цагийн хуваариа удирдах системийг боловсруул. Хүсэлт эсвэл шинэ даалгаврыг биелүүлж чадаж байгаа эсэхээ хурдан бөгөөд үнэн зөвөөр дүгнэж чадахуйц зохион байгуулалттай бай. Хэрэв танд цаг зав гарахгүй бол нэмэлт ажил, албаны ажилд сайн дураараа оролцох хэрэггүй.

Хэрэв таны ажлын ачаалал боломжтой цаг хугацаа, эрч хүчийг тань тогтмол хэтрүүлж байвал та аз жаргалгүй байдлаа бүү хүлээн зөвшөөр. Хамт ажиллагсадтайгаа ярилцаж, өөр хэн нэгэнд үүнтэй адил сэтгэгдэл төрж байгаа эсэхийг асууж, дараа нь компани ажилчдад шаардлагатай нэмэлт цаг, тусламж эсвэл нөөцийг хэрхэн яаж хангах талаар даргатайгаа ярилцаарай.

7. Сөрөг зүйлсээс зайлсхий

devils-advocate-article

Орчин тойрныхоо хортой зүйлд орооцолдох нь ажилдаа хэчнээн дуртай байсан ч таны аз жаргалгүй байдлыг нэмэгдүүлэх болно. Ажил дээрээ аз жаргалтай байхыг сонгох нь сөрөг яриа, хов жив, эрүүл бус ажлын харилцаанаас аль болох зайлсхийхийг хэлнэ.

 

Танд хэчнээн эерэг сэтгэгдэл төрж байсан ч сөрөг хүмүүс таны сэтгэлзүйд гүнзгий нөлөөлдөг. Хэрэв ажил дээр тань тодорхой бүлэг хүмүүс хов жив, зарга мэдүүлэх гэх мэт сөрөг зан авир гаргах магадлал өндөр байгааг олж мэдвэл тэдгээр хүмүүсээс зайгаа барьж үзээрэй. Хэрэв ийм боломж байхгүй бол яриаг илүү эерэг сэдэв рүү чиглүүлэхийн тулд чадах бүхнээ хий. 

Бүх ажилчдын хувьд илүү аз жаргалтай ажиллах орчныг бүрдүүлэхийн тулд өрсөлдөх чадвараас илүү эерэг, хамтын ажиллагааг эрхэмлэдэг компанийн соёлыг бий болгох талаар ажил олгогчтойгоо ярилцаж болно.

8. Мэргэжлийн эр зоригт суралц

shutterstock_658068004-e1550690861521

Ихэнх хүмүүс зөрчилдөөнөөс айдаг бөгөөд  нэн ялангуяа ажлын байрны зөрчилдөөн нь таны карьерын ирээдүй, санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй мэт санагддаг. Хэрэв та утга учиртай зөрчилдөөнд оролцож сураагүй бол та үүнийг аймшигтай, хор хөнөөлтэй гэж бодож магадгүй юм.

 

Зөрчилдөөн нь сөрөг байж болох ч хэрвээ сайнаар  шийдэгдсэн бол зөрчил нь ажлын үүрэг даалгавар, хувийн хэтийн зорилгоо биелүүлэхэд тусална. Нээлттэй, эерэг харилцаатай, тодорхой зорилготойгоор, хамт ажиллагсад болон ахлах ажилтнуудаа хүндэтгэн харьцах тохиолдолд зөрчилдөөн нь ажил дээр эерэг зүйл болж хувирдаг. Та өөрийн баримталдаг зарчим эсвэл санаануудаа дагах нь хэрэглэгчдэд үйлчлэхэд, ач холбогдолтой өөрчлөлтийг бий болгож, ажил дээрээ илүү их амжилтанд хүрэхэд тусална.

Мэргэжлийн эр зоригт суралцсанаар  одоогийн албан тушаал эсвэл карьертаа шинэ боломжуудыг бий болгож чадна. Мөн та өөрийн санаа, зорилго, мөрөөдлийнхөө төлөө зогсохдоо өөрөөрөө бахархаж, сонголтондоо сэтгэл хангалуун байх болно.

9. Найзтай бол

SabrinaZolkifi-Jul2014-friends-colleagues-coffee-shutterstock

Маркус Букингем, Керт Коффман нарын ‘Нэгдүгээрт, бүх дүрмийг зөрч: дэлхийн хамгийн мундаг менежерүүд юу хийдэг вэ?’ Гэсэн номондоо ‘Та ажил дээрээ хамгийн сайн найзтай юу?’ гэх чухал асуултыг дэвшүүлэн тавьжээ. Ажил  дээрээ бат бөх нөхөрлөлтэй байдаг ажилтнууд аз жаргалтай, хүсэл эрмэлзэлтэй байх магадлал илүү өндөр байна. 

Ажилчид ажил дээрээ маш их цаг зарцуулдаг тул хамт ажилладаг хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь ажлын эерэг туршлагын нэг онцлох шинж юм. Хамтран ажиллагчид бие биенээ ойлгож, үнэлж, ялангуяа тэр хүнтэй байнга харьцдаг бол ажил дээрх өдөр тутмын аз жаргалтай байдлыг нэлээд нэмэгдүүлдэг.

10. Хэрэв бусад нь бүгд бүтэлгүйтвэл ажил шинээр хайх нь таныг баяр баясгалантай болгох болно

quitting-775x515-0c07bbb9-fab9-4db1-b2c8-0f399dd0c2ed

  Хэрэв ажил дээрээ ямар нэгэн аз жаргалыг бий болгох боломжгүй юм шиг санагдвал та байгууллагын хортой соёлд автах эсвэл өөртөө тохирохгүй ажил хийж байж магадгүй юм. 

Энэ тохиолдолд ажил олгогч, ажил эсвэл бүх карьераа дахин үнэлэх цаг болсон байх. Хэдийгээр та одоо байгаа байрандаа удаан хугацаагаар үлдэх шаардлагатай болсон ч гэсэн мэргэжлийн ашиг сонирхол, хувийн үнэт зүйлтэйгээ илүү нийцсэн шинэ ажил идэвхтэй хайж олох нь хяналтын ухааныг олж авахын тулд хийж чадах хамгийн сайн зүйл байж болох тул  нүүрэндээ дахин нэг инээмсэглэл тодруулаарай.

Эх сурвалж:https://www.thebalancecareers.com/top-ways-to-be-happy-at-work-1919219

MyHotel JournalДараагийн хэрэгтэй санаагаа олох
MYHOTEL

Мэдсэнээ өдөр тутмын ажилдаа.

Өрөө, захиалгаа нэг дор хөтөлж эхлээрэй.

Үнэгүй эхлэх