Менежер хүний хувьд зочдын үлдээдэг сөрөг сэтгэгдэлд тоогтмол анхаарлаа хандуулж байх нь зүйтэй. Мэдээж тухайн сэтгэгдэл бага зэрэг дэврүүлсэн агуулгатай байж болох ч тодорхой хэмжээгээр үнэний ортой байдаг. Үйлчилгээнд сэтгэл хангалуун байсан зочдоос илүүтэйгээр сэтгэл ханамжгүй гарсан зочид илүү сэтгэгдэл бичиж, санал гомдлоо илэрхийлэх хандлагатай байдаг.