iHotel.mn захиалгын системийн тухай: iHotel.mn захиалгын систем нь Монголын 100 зочид буудал, 200 гаруй амралтын газар, жуулчны бааз, сувиллын газрыг өөрийн цахим хуудсандаа нэгтгэж, Монголын болон гадаадын зочдоос захиалга хүлээн авч байгаа юм. iHotel.mn системийг хөгжүүлж буй Айхотел компани нь Монгол улсад 2016 оны АСЕМ дээд хэмжээний уулзалт, 2017 оны JCI АСПАК, 2018 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зэрэг олон улсын 8000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон арга хэмжээний зочид буудлыг хариуцан ажиллаж iHotel.mn системээр нийт захиалгыг гүйцэтгэсэн туршлагатай юм.
ERXES маркетинг, борлуулалтын платформын тухай: ERXES нь хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй харилцах бүхий л сувгуудыг нэг цонхоор нэгтгэн удирдаж, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж, маркетинг, борлуулалтыг дэмжих хиймэл оюун ухаанд суурилсан нээлттэй эхийн платформ юм.
ERXES нь бизнес хөгжүүлэлт, дэвшилтэт маркетинг, мэдээлэл технологийн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Нью Медиа Групп компанийн олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээгдсэн нээлттэй эхийн платформ бөгөөд өдгөө Монголын 11 компани уг платформыг ашиглаж эхлээд байна. Хөгжүүлэгч Монгол уриатай ERXES гарааны бизнесийн баг олон улсаас амжилттай хөрөнгө оруулалт босгох зорилгын хүрээнд 6-р сард Тайвань, Сингапур зэрэг улсуудаад ажиллаж, тэдгээр улсуудад зах зээл, хөрөнгө оруулалт, бизнес орчны судалгаа хийгээд байна.
LendMN-н тухай: Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан, Монголын анхны Финтек брэнд ЛэндМН нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монгол Улсын санхүүгийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж өнгөрсөн жил гарангийн хугацаанд компанийн хэрэглэгч, харилцагчдын тоо 50,000 гаран бөгөөд өдөрт дундажаар 1500 хэрэглэгчдийн яаралтай зээлийн хэрэгцээг шийддэг юм.
ЛэндМН 2018 онд олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болж компанийхаа 25 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон.
Мөн iHotel.mn –ийн хамт олон улсын нэр хүнд бүхий booking.com, agoda.com, airbnb, Сtrip зэрэг онлайн захиалгын системүүдтэй хамтран ажилладаг ба дэлхийн 1,800,000 илүү зочид буудал, амралтын газрыг хамгийн хурдан, хялбар, нэмэлт төлбөр, шимтгэлгүйгээр эх хэл дээрээ захиалах боломжийг Монголчуудад олгож буй онлайн зөвлөгч юм.
Echelon Asia Summit арга хэмжээний тухай
Echelon Asia Summit нь залуу энтерпрёнеруудад компани байгуулах, компаниа өргөжүүлэхэд нь туслах зорилгоор анх зохиогдож эхэлсэн бөгөөд гарааны компаниудад хэрэг болох бүхий л боломжуудыг ойртуулахыг зорьсон арга хэмжээ юм. Echelon Asia Summit-н хувьд Сингапур улсад хоёр дахь жилдээ дараалан зохиогдож байгаа бөгөөд 2018 онд ‘Азид итгэ!’ уриан дор Ази номхон далайн орнуудын топ гарааны бизнес, компаниуд, хөрөнгө оруулагчид, засгийн газар, хэрэглэгч зэрэг 5000 оролцогчийг нэг дор цуглуулсан байна.
Жилийн туршид Зүүн Өмнөд Азийн улс орнуудын технологийн экосистемүүдийг дижитал платформд цугларуулж, Азийн өнцөг булан бүрээс ирсэн авъяаслаг лидерүүдийн дунд улс орны хил хязгаараас давсан харилцаа холбоог бий болгох, хөрөнгө оруулагчид, боломжит хэрэглэгчдийг зөв гарааны бизнес, тэдний бүтээгдэхүүнүүдтэй холбох, сүүлийн үеийн технологийн дэвшил, шинэлэг санаа туршлагуудыг танилцуулах зэрэг олон ашиг тустай үйл ажиллагаа Echelon арга хэмжээний хөтөлбөрт багтана.
Эх сурвалж: https://news.mn/r/782238/