Захиалга бүр нэг дор.
Ирэх зочин, сул өрөө, захиалгын мэдээллээ нэг календарьт харна.
Захиалга, өрөө, орлогоо нэг дороос. Зочид буудал, амралтын газар, жуулчны баазын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх монгол систем.
Booking.com → MyHotel ✓
ТАНЫ ЗОЧИД ХААНААС Ч ИРСЭНБүх захиалга нэг цэгт.
Дэвтэр, хүснэгт, олон цонхны хооронд шилжих ажлаа багасгаарай. Танд хэрэгтэй мэдээлэл нэг дор байна.
Ирэх зочин, сул өрөө, захиалгын мэдээллээ нэг календарьт харна.
Үнэ, сул өрөөг нэг цэгээс шинэчилж, холбогдсон сувгуудаа ижил мэдээлэлтэй байлгана.
Борлуулалт, өрөөний дүүргэлтээ харьцуулж, шийдвэрээ бодит мэдээлэлд тулгуурлана.
Захиалга хүлээн авахаас орлогоо хянах хүртэл. Хэрэгтэй үйлдлээ сонгоод, системийн дэлгэцтэй нь танилцаарай.

← Зургийг хажуу тийш гүйлгэж үзээрэй →
Олон улсын захиалгын сувгуудын хажуугаар iHotel.mn, xRoom.mn-ээр дотоодын зочдодоо хүрээрэй. Өөрийн вэбээр шууд захиалга авах боломжоо ч нэг системд нэгтгэнэ.
Зочид хаанаас ч захиалсан, та нэг цонхноос удирдана.
Хотын төвөөс хөдөөгийн амралтын газар хүртэл. Танай үйл ажиллагаанд тохирох боломжуудаас эхлээрэй.
Зочид буудалЗахиалга, зочны бүртгэл, өрөөний төлөв, төлбөрөө нэг дор хөтлөөрэй.
Буудлаа бүртгүүлэх
Амралтын газарОлон сувгийн захиалга, байрлах хугацаа, сул өрөөгөө цэгцтэй удирдаарай.
Буудлаа бүртгүүлэх
Жуулчны баазУлирлын үнэ, гэр болон өрөөний захиалгаа нэг календарьт төлөвлөөрэй.
Буудлаа бүртгүүлэхӨдөр тутмын бүртгэлээс олон буудлын удирдлага хүртэл. Хэрэгтэй боломжоо харьцуулаад шууд бүртгүүлээрэй.
Буудал тутмын сарын үнэ · НӨАТ багтсан
Өдөр тутмын бүртгэлээ цэгцлэхэд
Эхлэхэд хэрэгтэй боломжууд:
Багаараа ажиллаж, төлбөрөө хянахад
Үнэгүй багцын боломжууд, нэмээд:
Олон сувгийн захиалга, орлогоо удирдахад
Basic багцын боломжууд, нэмээд:
Олон буудал, санхүүгээ нэгтгэхэд
Pro багцын боломжууд, нэмээд:
Нэмэлт буудал тус бүр +129,000₮ / сар
Эхлээд үнэгүй бүртгэл үүсгэнэ. Багцын сонголтоо системд нэвтэрсний дараа үргэлжлүүлээрэй.
| Боломжууд | Үнэгүй | Basic | Pro | Premium |
|---|---|---|---|---|
| Багцын хамрах хүрээ | ||||
| Өрөөний тоо | Хязгааргүй | 40 | Хязгааргүй | Хязгааргүй |
| Хэрэглэгчийн тоо | 3 | 10 | 30 | Хязгааргүй |
| Удирдах буудлын тоо | 1 | 1 | 1 | Хязгааргүй |
| AI асуулт / өдөр | 5 | 30 | 100 | 200 |
| Түүхэн мэдээлэл / сар | Хязгааргүй | 13 | Хязгааргүй | Хязгааргүй |
| Өдөр тутмын ажил, борлуулалт | ||||
| Захиалга, өрөөний календарь | Багтсан | Багтсан | Багтсан | Багтсан |
| Зочны бүртгэл | Багтсан | Багтсан | Багтсан | Багтсан |
| Өрөө цэвэрлэгээний төлөв | Багтсан | Багтсан | Багтсан | Багтсан |
| Мэдээллээ файлаар татах | Багтсан | Багтсан | Багтсан | Багтсан |
| Захиалга авах мини вэбсайт | Багтаагүй | Багтсан | Багтсан | Багтсан |
| Захиалгын сувгийн удирдлага | Багтаагүй | Багтаагүй | Багтсан | Багтсан |
| Үнийн өргөтгөсөн тохиргоо | Багтаагүй | Багтаагүй | Багтсан | Багтсан |
| Баг, санхүү, тайлан | ||||
| Хэрэглэгчийн эрхийн тохиргоо | Багтаагүй | Багтсан | Багтсан | Багтсан |
| Тайлан, статистик | Багтаагүй | Багтсан | Багтсан | Багтсан |
| Төлбөр, урьдчилгааны бүртгэл | Багтаагүй | Багтсан | Багтсан | Багтсан |
| Орлогын нарийвчилсан шинжилгээ | Багтаагүй | Багтаагүй | Багтсан | Багтсан |
| Авлага, түншийн бүртгэл | Багтаагүй | Багтаагүй | Багтсан | Багтсан |
| Өдөр хаах тайлан | Багтаагүй | Багтаагүй | Багтсан | Багтсан |
| Санхүүгийн нэмэлт тохиргоо | Багтаагүй | Багтаагүй | Багтаагүй | Багтсан |
| Олон буудлын нэгдсэн удирдлага | Багтаагүй | Багтаагүй | Багтаагүй | Багтсан |
| API холболт | Багтаагүй | Багтаагүй | Багтаагүй | Багтсан |
| Тусгай дэмжлэг | Багтаагүй | Багтаагүй | Багтаагүй | Багтсан |
Хязгааргүй буудал удирдах боломж нь нэмэлт буудлын төлбөрийг чөлөөлөхгүй. Premium багцын нэмэлт буудлын сарын тариф дээрх картанд харагдана.
Үнэгүй багц хугацаагүй, сарын төлбөргүй. Төлбөртэй багц бүрийн нэмэгдэх боломж, хэрэглэгч болон өрөөний хязгаарыг дээрээс харьцуулаарай.
Үгүй. Энэ нь нэг буудлын төлбөр. НӨАТ багтсан. Багц бүрийн өрөө, хэрэглэгчийн хязгаарыг дээрх картнаас харна уу. Олон буудалтай бол Premium-ийн нэмэлт буудлын тариф үйлчилнэ.
Бүртгүүлж эхлэх товчоор бүртгэлээ үүсгэнэ. Дараа нь системийн «Багц ба төлбөр» хэсгээс сонголтоо үргэлжлүүлнэ. Төлбөртэй багцыг одоогоор манай багтай хамтран идэвхжүүлдэг.
Шинэ системд шилжих бүхнийг ганцаараа шийдэх хэрэггүй. Өөрөө эхлээрэй, хэрэгтэй үед бид тусална.
Буудлынхаа үндсэн мэдээллийг оруулж эхэлнэ. Банкны карт холбохгүй.
Өрөөний төрөл, тоо, үнэ болон захиалгуудаа нэг дор бүртгэнэ.
Ашигладаг сувгуудаа холбож, мэдээллээ шалгаад өдөр тутмын ажлаа эхлүүлнэ.
Захиалга, зочин, орлогын мэдээллээ AI туслахаас асуугаарай. Үнэ шинэчлэх, захиалга бүртгэх зэрэг үйлдлийг таны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
AI туслахын талаар асуухӨнөөдөр 12 зочин ирнэ. Тэдний захиалгыг ирэх цагаар нь эрэмбэлж харж болно.
Өнөөдрийн ирэх зочдын тоймӨөрчлөлт бүрийг та хянаж, баталгаажуулна.
Facebook хуудсаар захиалга авах, зочдын давтагддаг асуултад хариулах чатботын холболтыг хөгжүүлж байна.
Байршил, орох ба гарах цаг, хүүхэдтэй байрлах нөхцөл зэрэг давтагддаг асуултын хариуг бэлтгээрэй. Үнэ, сул өрөөний мэдээлэл өөрчлөгдвөл шинэчилж, ажилтантай холбогдох сонголтыг тодорхой үлдээгээрэй.
Буудал, өрөө, үйлчилгээгээ танилцуулж, зочин шууд захиалах боломжтой вэбтэй болоорой. Захиалгын мэдээллээ системтэйгээ холбоно.
Өрөө, орчны бодит зураг, орны төрөл, байрлах хүний тоог харуулаарай. Үнэд багтсан үйлчилгээ, нэмэлт төлбөр, цуцлах нөхцөлөө тайлбарлаж, байршил болон захиалах товчийг олоход хялбар байрлуулаарай.
Ашигладаг санхүүгийн програм, өрөөний картан түлхүүрийн төхөөрөмжөө холбох боломжийг шалгуулаарай. Холболт нь програм, төхөөрөмжийн нийцлээс хамаарна.
Киоск, касс, картан түлхүүрийн холболт удахгүй.
Нэмэлт үйлчилгээ, холболтын нөхцөлийг танай буудлын хэрэгцээнд тохируулан санал болгоно.
Үйлчилгээний дэлгэрэнгүй
ТЕХНОЛОГИЙН ЦААНА, ТАНЫ ТӨЛӨӨ БАГ.2014 онд буудлын зөвлөх үйлчилгээнээс эхэлсэн бид 2016 онд iHotel.mn, 2019 онд MyHotel-ийг хөгжүүлж эхэлсэн. Буудлуудтай хамтран ажилласан туршлагаа таны өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх шийдэл болгон хөгжүүлдэг.
iHotel баг 2016 оны АСЕМ, 2017 оны JCI АСПАК, 2018 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогчдын зочид буудлын захиалгыг зохион байгуулж ажилласан.
Технологийн гарааны бизнесийн шалгаруулалт · Сингапур
Монголын болон Зүүн Европ, Төв Азийн бүсийн шалгаруулалт
Технологийн гарааны бизнесийн шалгаруулалт




1990-ээд оноос эхлэн цахим аялал жуулчлалын агентлагууд бий болсон бөгөөд интернетийн өргөн хүрээг ашиглан дэлхийн аялал жуулчлалын нийлүүлэлтийг нэг газар цуглуулж, хэрэглэгчид өөрсдийн аяллаа онлайнаар захиал…
6. Түүхээ видеогоор үзүүл Та аливаа зочид буудлын вэбсайтын зургийн галерейг нь сонирхохдоо видеоны контентыг харсан байж магадгүй. Эдгээр видеонууд нь зочид буудлуудыг 360 градусаар харуулдаг…
Бид энд маркетингийн стратеги тэр дундаа цахим сурталчилгааг хийх, хэрхэн хэрэглэгчдэд хүртээлтэй, ойлгомжтой мэдээлэл өгөх талаар зочид буудлын эздэд зориулсан 10 зөвлөмжийн эхний 5-г цувралаар хүргэж…
Танд хэрэгтэй хариултуудыг нэг дор цуглууллаа. Нэмж тодруулах зүйл байвал бидэнтэй ярилцаарай.
Messenger-ээр асуухMyHotel нь зочид буудал, амралтын газар, жуулчны баазад зориулагдсан. Үнэгүй багцаар өрөө, захиалгаа хөтөлж эхлээд багийн хэмжээ, тайлан болон сувгийн холболтын хэрэгцээндээ тохируулан багцаа сонгоорой.
Үнэгүй бүртгэл үүсгээд буудал, өрөө, үнийн мэдээллээ оруулна. Дараа нь хэрэгтэй захиалгын сувгуудаа холбоно. Суваг холбох хугацаа тухайн платформын шаардлагаас хамаарна. Тохиргоонд тусламж хэрэгтэй бол бид монголоор зөвлөнө.
Booking.com, Agoda зэрэг олон улсын сувгууд болон iHotel.mn, xRoom.mn зэрэг дотоодын сувгуудтай холбогдоно. Танай ашигладаг сувгийн боломж, холболтын нөхцөлийг эхлэхийн өмнө манай багтай нягтлаарай.
Одоогийн захиалга, өрөөний мэдээллээ бэлтгээд тохиргоо, шилжүүлэх дарааллыг манай багтай төлөвлөөрэй. Сувгуудаа бүрэн холбож, мэдээллээ шалгасны дараа шинэ системээр ажиллаж эхлэх нь зөв.
Болно. Интернэттэй компьютер, таблет, гар утасны хөтчөөс нэвтэрч, буудлынхаа мэдээллийг харж ажиллана. Тусад нь сервер суурилуулах шаардлагагүй.
Эдгээр боломж үе шаттай нэвтэрч байгаа. Танай буудалд одоо идэвхжүүлэх боломжтой холболт, багц болон нэмэлт төлбөрийн нөхцөлийг 9000-9090 дугаараар лавлаарай.
9000-9090 дугаараар залгах, Messenger-ээр бичих эсвэл sales@ihotel.mn хаягаар холбогдоорой. Манай баг системийн ашиглалт, тохиргоо, сувгийн холболтын талаар монголоор зөвлөнө.
Буудлаа удирдах илүү хялбар аргыг өнөөдөр туршаарай.