Зөвлөгөө

Зочид буудлын хөдөлмөрийн менежмент

Зочид буудлын хөдөлмөрийн менежмент

2020 онд нийтэлсэн нийтлэл. Тоо баримт, дурдсан үйлчилгээ, нөхцөл нь нийтлэгдсэн үеийн мэдээлэл болно.

Ажиллах хүчний зардал  нь аль ч салбарт хамгийн их зардлуудын нэгт тооцогддог. Зочлох үйлчилгээний бизнест нийт зардлын бараг тал хувийг (42.8%) ажиллах хүчинд зарцуулж байдаг. Ихэнх зочид буудал, амралтын газарт хөдөлмөрийн зардал нь орлогоос өндөр хувьтай өсч байгаа нь санаа зовоосон асуудал болжээ. Гэхдээ хөдөлмөрийн менежментийн ухаалаг шийдлээр та хөдөлмөрийн зардалд хэт их зардал гаргахаас зайлсхийж, ашгийн түвшинг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ерөнхий үр ашгийг дээшлүүлэх боломжтой. 

Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн шилдэг туршлагуудаас танд сонирхуулъя. 

ХӨДӨЛМӨРИЙН СТАНДАРТЫГ ТОГТООХ НЬ

Ухаалаг байдлаар хөдөлмөрийн стандартаа тогтоож чадвал таны бизнес анхаасаа л эмх цэгцтэй, амжилттай явах болно. Хөдөлмөрийн стандарт гэдэг нь таны бизнес хийх хүсэл эрмэлзэл ба боловсон хүчний хэрэгцээ тань уялдаа холбоотой байж, гүйцэтгэл ба ашигт байдлыг хамгийн дээд хэмжээнд байлгахыг хэлнэ. Та өөрийн зочид буудал, амралтын газрын ажилласан туршлагад үндэслэн өрөө цэвэрлэхэд нэг өрөөнд ногдох хугацаа, сарын зардал ба орлогыг тооцоол. Ингээд цалин хөлс болон бусад зайлшгүй зарцуулалтууд үйл ажиллагааны шаардлагуудтай нийцэж байвал үргүй зардал гаргахаа больжээ гэж харж болно. 

Хөдөлмөрийн стандарт тогтоох туршлагуудаас:

  1.  Зочид буудлын албан тушаал бүрт стандарт тогтоох
  2. Тус стандартад ажилтан ямар ажил гүйцэтгэх, үүрэг хариуцлага зэрэг нь ойлгомжтой бөгөөд тодорхой байх. Ингэвэл ажилчид юу хийхээ амархан ойлгоно.
  3. Удирдлагын багийн хариуцлагыг дэмжих
  4. Хэт их ажлын хуваарь гаргахаас зайлсхий
  5. Ажлын хэсэг тус бүрт юу ачаалал үүсгэж байгааг анхаарах. Жишээ нь:
  • Өрөөний цэвэрлэгчдэд нэг өрөөнд цэвэрлэгээ хийх хугацааг хэт багаар тооцсоноос болж хугацаандаа цэвэрлэж амжихгүй байх
  • Ресепшинд байрлаж буй зочидтой харилцахаас гадна шинэ зочдыг хүлээж  авах, зочдыг үдэж гаргах ажлууд зэрэгцэх
  АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ УХААЛАГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙХ НЬ

Зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагаанаас хамаарч менежерүүд ажлын хуваарийг хурдан өөрчлөх хэрэгцээ үүсдэг. Тиймээс хуваарь гаргахдаа хөдөлмөрийн стандартаа ашиглаарай.

Хуваарь гаргах шилдэг туршлагуудаас:

  1. Уян хатан байх – зочдын ирэх гарах өдөр өөрчлөгдөх, захиалга цуцлах зэргийг тооц
  2. Хуваарь гаргахдаа ажилчидтай ярилцаж, өөрчлөлт хийсэн бол заавал дамжуулж байгаарай
  3. Орчин үеийн технологиудыг ашиглаж төлөвлөлт, хуваарь зэргийг хийх

ЦАГ БОЛ АЛТ

Ажлын цагийг анхааралтай ажигла. Хэрвээ ямар нэг зүйл асуудалтай харагдвал даруйхан засаж залруулахыг хичээгээрэй. Эс бөгөөс сая сая төгрөг ямар ч үр дүнгүй үрэгдэх болно. Өдөр тутмын хяналтыг сайн хийж чадвал үр ашиггүй зардлаас сэргийлж чадна. 

Хяналтын цаг гаргах шилдэг туршлагуудаас:

  1. Ажлын цаг яг цагтаа эхэлж, ээлжүүд цагтаа хүлээлцэж байгаа эсэхийг хяна 
  2. Шаардлагатай бол цаг бүртгэлийн системд шилжих
  3. Ажилчдын өдрийн үр дүнтэй ажилладаг цаг нь ажлын ерөнхий цагтай нь хэрхэн хамааралтай байгааг ажиглаад энэ тухай ажилчидтай ярилцах цаг гаргах
  4. Өрөө цэвэрлэгээний ажилчдыг засахад хэцүү зуршилтай болохоос нь өмнө  хэрхэн яаж зөв гүйцэтгэх тухай зааварчилгаа өгөх
  5. Цагийн хуваарийн хэрэгжилтийг хангуулахад менежерүүдэд эрх мэдэл олгох 

Хөдөлмөрийн менежментээ ухаалгаар хийж, бизнесээ амжилттай явуулахад тань энэхүү нийтлэл тус болно гэж найдаж байна. 

Эх сурвалж: www.hoteleffectiveness.com 

MyHotel JournalДараагийн хэрэгтэй санаагаа олох
MYHOTEL

Мэдсэнээ өдөр тутмын ажилдаа.

Өрөө, захиалгаа нэг дор хөтөлж эхлээрэй.

Үнэгүй эхлэх