Технологийн эрчимтэй хөгжлийг дагаад олон боломжууд бий болж, хүмүүсийн технологи, гар утас ихээр нэмэгдсэнтэй холбоотой зочлох үйлчилгээний салбарт технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Тиймээс бидний зүгээс зочлох үйлчилгээний салбарт бизнес эрхлэгч таньд зориулан өөрийн зочид буудал, амралтын газартаа хамгийн зөв технологийг нэвтрүүлэхэд тань туслах зорилгоор уг нийтлэлийг хүргэж байна.
Нэгэн жишээ: Нэгэн залуу Улаанбаатар хотод зочид буудал ажиллуулаад 15 жил болжээ. Энэ хугацаанд тэрээр байнгын шинэчлэл өөрчлөлтийн хийсээр ирсэн ч эргээд харахад өмнө нь мэддэг байсан зочид буудлын салбар нь маш хурдацтай өөрчлөгдөж, технологируу өдөр тутам шилжиж болжээ.
Тэрээр өмнө нь шууд зорин ирэх үйлчлүүлэгчид болон утасны дуудлагаар захиалгаа авдаг байсан бол одоо эдгээр дээр нэмэгдээд онлайн захиалгын системүүдээс түүний дийлэнх захиалгууд ирж, зөвхөн дотоодын биш олон орны жуулчид ирдэг болжээ. Уг шинэчлэл нь байнгын ажиллагаатай байсан ч түүний борлуулалтыг нэмэгдүүлж, зочид буудлын үйлчилгээ, өнгө үзэмж, харагдах байдал зэрэгт эерэг нөлөөллүүд үзүүлжээ.
Одоо цаг шинэчлэл нь технологийн тусламжгүйгээр үр дүнд хүрэхгүй болж байна. Зочид буудлын үндсэн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ бие биетэйгээ хоршин ажиллах технологитой байх нь салбарын өрсөлдөөнд ялж, борлуулалт өндөр байхад маш чухал нөлөөтэй юм. Property Management system (PMS) буюу буудлын удирдлагын систем нь үндсэн үйл ажиллагааг явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ч гадаад сайтуудаас захиалгыг шууд хүлээн авах захиалгын суваг зохицуулагч (channel manager), өөрийн цахим хуудас, санхүү бүртгэлийн систем зэрэг уялдаа хамааралтай технологийн дэмжлэггүйгээр шинэчлэл нь мөрөөдөлдөө хүрэхэд хэцүү байж магадгүй юм. Үүнийг орлох ажилтан ажиллуулахын тулд та багадаа 5-с доошгүй хүнийг тогтмол ажиллуулах ба алдаа, эрсдэл гарахыг мөн хүлээн зөвшөөрөх ёстой болно. Тиймээс одоо зочид буудлууд захиалга болон орлогоо нэмэгдүүлэхийн тулд технологийг, тэр дундаа онлайн технологиудыг нэвтрүүлэхийг зорьж байна.
Энэ нийтлэлийн зөвлөмжүүд нь танай компанид тохирох технологийн түншүүдийг сонгоход тусална гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: revfine.com