Enkhtogtokh E - MyHotel RMS
8 сар 30, 2021

Монголын Аялал Жуулчлалын салбар дахь КОВИД-ын нөлөө

Дэлхий дахинд нүүрлээд буй КОВИД-19 цар тахлын улмаас 2020-2021 оны хооронд Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дэглэмийн улмаас Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазын үйл ажиллагааг зогсоож байгаа нь Аялал жуулчлалын салбарыг бүрдүүлэгч чухал нэгжүүдийн тогтвортой байдалд хүчтэй нөлөө үзүүлж байна.
6 сар 14, 2021

2021 онд Монголчууд баруун аймгуудаар илүү аялна

Дэлхийн хэмжээнд 2019 оны байдлаар улс дамжин аялж буй жуулчдын 86% нь онлайнаар зорин очих газраа судалж, 52% хувь нь онлайн системүүдийг ашиглан захиалга гүйцэтгэж байна. Аялал жуулчлалын салбар нь Монгол улсын хувьд жил бүр 1.4 их наяд төгрөгийн экспортыг бий болгодог чухал салбар юм.
6 сар 2, 2021

Байрших үйлчилгээний салбарынханы зайлшгүй шилжих шинэчлэл

Даяарчлал дэлхийг улам хавтгай болгож бизнесүүд орон зайн хүчин зүйлээс төдийлэн хамаарал багатай болж ирсэнээр бизнесүүдэд дижитал шилжилт хийх зайлшгүй шаардлага бий болсоор байна. Зайнаас ажиллах, зайнаас борлуулалт хийх гэх мэт шаардлагууд энгийн үзэгдэл болсон.
5 сар 6, 2021

ДИЖИТАЛ ЗОЧИД БУУДАЛ

Бид дижитал өөрчлөлтийн эринд амьдарч, ажиллаж байгаа бөгөөд шинэ технологийн давуу тал нь бидэнд бизнесийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулах, байгууллагын ашиг орлгогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдал, урт хугацааны давуу талыг хадгалах зэрэг хязгааргүй боломжуудыг бий болгосоор байна. Өөрөөр хэлбэл технологи гэдэг зүйл тоглоомын дүрмийг тэр чигт нь өөрчлөх болсон.
12 сар 28, 2020

MyHotel академийн энэ оны сүүлийн онлайн сургалтын бүртгэл эхэллээ

MyHotel Academy-ийн энэ оны хамгийн сүүлийн онлайн сургалтын тов гарч, бүртгэл эхэлсэнийг дуулгахад таатай байна.
12 сар 22, 2020

MyHotel – Шинэ аялал жуулчлал

Аялал жуулчлалын салбарын ирээдүйн талаарх чиг хандлагуудын талаар Айхотел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ЗОЛБАДРАЛ
12 сар 22, 2020

MyHotel – Ковид 19-ийн дараах зочид буудал

MyHotel Academy-ийн зочноор Монголын Зочид буудлуудын Холбооны Тэргүүн С.МӨНХБАТ оролцлоо.
12 сар 18, 2020

36,280 хүний ажлын байр эрсдэлд ороод байна

2019 онд Монгол улсын хэмжээнд нийт 36,280 хүн зочид буудал, амралтын газар, жуулчны баазуудад хөдөлмөр эрхэлж байжээ (ҮСХ). 2020 оны Ковид-19 цар тахлын нөлөөнөөс хамаарч аялал жуулчлалын салбар хүчтэй уналт, дотоодын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы арга хэмжээ нь энэ салбарт хүчтэй нөлөө үзүүлж салбар нийт орлогын 69%-ийг алдаад байна.
12 сар 15, 2020

IoT буюу ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЕТ гэж юу вэ? IoT төхөөрөмжүүд ба зочид буудлын салбар

“Internet of Things” (IoT) хэмээх ойлголтын талаар сүүлийн үед технологийн салбарт ярих нь нэмэгдэж байна. IoT нь интернэтэд холбоотой төхөөрөмж, эд зүйл бүрийг хэлдэг нэгдсэн ойлголт. Жишээ нь ухаалаг бугуйн цаг, гарт зүүдэг төхөөрөмжүүдээс эхлээд хөргөгч, зурагт, суултуур зэрэг гэр ахуйн төхөөрөмжүүд ч байж болно.
Нэвтрэх