ЗОЧИД БУУДАЛ, АМРАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ нь олон сувгаар захиалга хүлээн авах, бүртгэх, баталгаажуулах, захиалгын хуваарьлалтыг удирдах, төлбөр тооцоо хөтлөх, зочдыг угтах болон үдэх, өрөө хооронд шилжүүлэг хийх, захиалга авах, зочин орох боломжтой сул өрөөний боломжийг шалгах, зочинтой харилцах гэх зэрэг зочид буудал, амралтын газрын бүхий л үндсэн үйл явцыг автоматжуулах, хурдасгах дээд зэргийн арга юм.
Cloud буюу үүлэн технологид суурилсан удирдлагын систем нь онлайн захиалгын вебсайтуудтай шууд холбогдож ажиллах боломжтой тул захиалгатай холбоотой олон ажлуудыг автоматжуулж, хөнгөвчилдөг. Гэсэн хэдий ч энэхүү үүлэн технологийн талаар ташаа ойлголт, эргэлзээ дагуулсан зүйлс байсаар байна. Тэгвэл эргэлзээтэй асуултуудад бодит хариултыг танд өгье.
ҮГҮЙ. Үүлэн гэхээр бидэнд хий хоосон зүйл төсөөлөгддөг. Тиймээс “Үүлэн технологи” -ийг үүлэнд суурилсан буюу хий, хоосон зүйл гэж ойлгож болохгүй, харин яг эсрэгээр байдаг юм. Үүлэн технологид суурилсан Зочид буудлын удирдлагын систем нь бүхий л хэрэгцээтэй мэдээллийг нэг дор, найдвартай хадгалах боломжийг олгодог. Интернэттэй л бол та хүссэн газраасаа өөрийн зочид буудлын бүхий л захиалга, борлуулалт, өрөө дүүргэлтийн мэдээллийг харах боломжтой. Бидний өмнө нь ном, дэвтэр, цааснууд ашигладаг байсан маш олон үйлдлийг PMS нэгтгэдэг. Энэ дотроо үүлэн технологи нь ажилтнууд нэг системрүү хандан зэрэг ажиллах боломжтой байдаг нь цаг хэмнээд зогсохгүй илүү сайн хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм.
ҮГҮЙ. Зочид буудлын удирдлагын системд оруулсан таны мэдээлэл бүрийг серверт нууцлалтай замаар найдвартай хамгаалагддаг ба өөрчлөлт оруулах бүр тогтмол шинэчлэгдэж байдаг. Үүлэн технологийн боломжийг бий болгогч серверийн үйлчилгээ үзүүлэгч компани нь байгал, хүний хүчин зүйлээс маш өндөр хамгаалсан зориулалтын барилгад байрладаг. Иймд та цаасаа олохгүй байх, компьютер эвдрэх, нөүтбүүкээ алдах зэрэг эрсдэлтэй харьцуулахад таны буудлын мэдээллүүд хэдэн зуу дахин найдвартай хадгалагдаж байдаг. Алга болгон байлаа ч та үүлэн технологийг сонгосон бол таны зочны мэдээлэл, захиалга бүртгэл, орлогын мэдээлэл, түүхүүд тань найдвартай хадгалагдсан бас хамгаалагдсан хэвээр байх болно.
ҮГҮЙ. Үнэндээ тийм биш, тийм байсан ч удаан үргэлжлэхгүй. Үүлэн програм хангамж нь байнга шинэчлэгдэж, хөгжиж байдаг тул хэрэглэгчид автоматаар шинэчлэгдсэн давуу тал, боломжуудыг шууд хүртэж байдаг. Хэрэв та үүлэн биш технологийн програм ашиглаж байгаа бол таны програм ойрд шинэчлэгдээгүй, мөн ажиллах хурд нь байнга удааширч, бусад системүүдээс хоцрогдож, шинэчлэхэд нэмэлт цаг хугацаа, зардал шаардагдах болно.
ҮГҮЙ. Таны зочид буудал, амралтын газар 5 одтой тансаг зэрэглэлийх ч бай 5 ханатай энгийн гэр бааз ч бай ялгаагүй нэг цонхноос захиалгын мэдээллийг цаг алдалгүй харах, удирдах, хянах, орлого бүртгэх, үнийн уян хатан бодлого гаргах зэрэг хэрэгцээ байдаг. Яг үнэндээ буйдхан, жижиг газар байх тусмаа цөөн ажилтнаар олон хариуцлагатай ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд систем улам бүр хялбар болгодог. Энэхүү шаардлагад төгс нийцэх шийдэл бол зочид буудлын захиалга, өрөө удирдлагын систем байдгийг хэрэглэдэг газрууд андахгүй.
Үүлэн технологи зардлыг маш их хэмнэдэг. Үүлэн технологид суурилсан Өрөө удирдлагын системийг ашиглахад танд нэмэлт тоног төхөөрөмж, лиценз огтхон ч хэрэггүй. Түүнчлэн урт хугацаа шаардсан засвар, үйлчилгээ, тохиргоо хийгдэхгүй ба харин ч үүнийг хэрэглэснээр гар ажиллагаанаас хэмнэсэн хугацаандааг зочдыг татах, орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах боломжтой болно.
Эцэст нь дахин дүгнэвэл үүлэн технологийн өрөө удирдлагын систем нь таныг өөрийн зочид буудал, амралтын газраа шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд туслах болно. Тухайлбал,
Эх сурвалж: CIoudbeds.com