Цар тахлын тархалтын улмаас Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазууд маань үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа билээ. Энэ цаг үед зочлох үйлчилгээний салбарынханд хэрэгцээтэй мэдлэг, мэдээллийг өгөх, туршлага хуваалцах зорилгоор iHotel компани MyHotel Academy онлайн сургалтыг санаачлан цувралаар хүргэж байгаа билээ.
Аялал жуулчлалын салбарын ирээдүйн талаарх чиг хандлагуудын талаар Айхотел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ЗОЛБАДРАЛ тус компаниас зохион байгуулж буй MyHotel academy -ийн үеэр танилцууллаа.