Мотелийн бизнес эрхлэгчидийн хувьд энэ бол тавтай морилно уу тэмдэглэл бөгөөд бизнесийн томоохон боломж юм. Хямд, хүртээмжтэй байрны эрэлт хэрэгцээг хангахын тулд мотелийн менежментийн програм хангамжийн хүчийг ашиглах цаг болжээ.
Зөв програм хангамж ашиглан бизнесээ хөгжүүлэх дөрвөн аргыг танилцуулвал.
#1: Нэмэлт төлбөргүй шууд захиалга хийх боломжтой 24/7 захиалгын систем
Вэбсайттайгаа бүрэн интеграцчлагдсан захиалгын системийн тусламжтайгаар та аюулгүй төлбөр тооцоо болон захиалгыг цаг алдалгүй авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн дуудлага багасах бөгөөд энэ нь бусад тулгамдсан ажлыг шийдвэрлэхэд тань хангалттай цаг гаргах боломжийг танд олгоно. Өөртөө үйлчлэх захиалгын бүрэн урсгалд зочид илүү их сэтгэл хангалуун байх ба энэ нь тэдний хүлээлтийн нэг хэсэг юм.
#2: Тохиромжтой зах зээл дээр илүү их борлуулалт хийх сувгийн менежер
Хэрэв та одоогоор OTA (Online Travel Agency) түгээлтийн сувгуудаас татгалзан борлуулалтаа гар аргаар удирдахаар төлөвлөж байгаа бол, давхар захиалга хийгдэх эрсдэлтэйгээс гадна олох орлогын хэмжээгээ ч мөн хязгаарлаж байгааг анхааруулж байна.
Таны сонгосон бүх суваг дээр бүтээгдэхүүн үйлчилгээний менежмент хийдэг нэгдсэн сувгийн менежерийг ашигласнаар танай өрөөний боломж үргэлж шинэчлэгдэж байх бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү өргөн хүрээнд байршиж, шинэ хэрэглэгчдийг татах боломжтой.
#3: Мотел менежментийн програм хангамжийг ашиглахад хялбар, сургахад хялбар байх
Мотел менежментийн програм хангамжийн хувьд энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар байх шаардлагатай.Таны хийх ажлын урт жагсаалтанд нэмэх сүүлийн зүйл бол “төвөгтэй шинэ програм хангамжийг сурах” явдал. Хэрэв энэ нь танд төвөгтэй байвал ажилтанаа сургах нь бас хэцүү байх болно.
Хэрэглэгчдэд ээлтэй интерфэйс, drag-drop үйлдэл болон нэг товшилт хийх үйлдлүүд бүхий програм хангамжийг хайж олох. Мөн суурьлуулалтын дэмжлэг сайн үзүүлж, үйлчлүүлэгчдэд 24 цагийн үйлчилгээ үзүүлэх нь давуу талтай бөгөөд ингэснээр та тусламж хэрэгтэй бол төлөөлөгчтэйгээ үргэлж холбогдох боломжтой байх.
#4: Гар ажиллагааг багасгах автоматжуулалт
Өдөр бүр л давтагддаг нэгэн хэвийн ажлууд болон бичиг цаасны ажлаас залхаж байна уу? Автоматжуулалтыг ашиглан та гар ажиллагаа ихтэй уйтгартай ажлуудыг алдаа мадаггүй хийх боломжтой тул зочиддоо маш сайн үйлчилгээ үзүүлэх, онлайн сэтгэгдэл авах гэх мэт өндөр үр дүнтэй зүйлүүдэд илүү цаг хугацаа зарцуулах боломжтой болно.
Мотелийн менежментийн зөв програм хангамж нь борлуулалт, үнийн удирдлага, OTA сувгийн менежмент, захиалгын баталгаажуулалтын и-мэйл гэх мэт ажлуудыг автоматжуулснаар долоо хоногт 6 болон түүнээс ч илүү ажлийн цагийг хэмнэх боломжийг танд олгоно.
Илүү олон хүмүүс дотооддоо аялах, авто аялал хийхээр шийдэж байгаа тул зочид буудлын эзэд, оператор компаниуд бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах өвөрмөц байр суурьтай байна. Мотел менежментийн зөв програм хангамж нь захиалгыг нэмэгдүүлэх, илүү их орлого олох, шинээр хөгжиж буй зах зээлд өөрийн байр сууриа эзлэхэд тань туслах хүчтэй холбоотон байх болно.