Сүүлийн 5 жилийн хугацаанд салбар бүрт хамгийн их шуугиан тарьсан үгсийн нэг юу вэ?
Хамтын ажиллагаа! Зүгээр ч нэг энэ үгийг сонгоогүй үүнд шалтгаан бий. Бид төгс төгөлдөр ертөнцөөс хол амьдардаг, гэхдээ нэг хормын турш түр хойшлуулъя. Орчин үеийн зочид буудлын хувьд та үнийн удирдлага болон маркетингийн багийг тасралтгүй ажиллуулахаар шийдсэн бол бүх зүйл төгс төгөлдөр болох гэж байгааг харах болно.
Хүчтэй хосуудын адил тэд бие биенээ мэдэж, бие биенээ дэмжиж, хоорондоо уялдан зохицох хэрэгтэй. Ингэхийн тулд ижил бизнес төлөвлөгөөний дагуу ажилла! Тогтмол харилцаатай бай! Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг доор дурьдая.
Хамгийн чухал нь…
Органик хайлтын давуу талыг ашиглах! Таны маркетингийн баг Google Analytics-ээс үнэ цэнэтэй, ухаалаг статистик мэдээлэл авах боломжтой. Энэхүү өгөгдөл нь танай борлуулалт, маркетингийн баг удахгүй болох боломжуудыг тодорхойлоход яг хэрэгтэй зүйл юм. Таны вэбсайтын зочид хаанаас ирж байна вэ? Тэд органик эсвэл шууд хайлтаас орж ирсэн үү, эсвэл бүгд төлбөртэй үйл ажиллагаанаас ирдэг үү? Эдгээр бүх асуултанд хариулт авч байгаа нь үнийн удирдлагын багт зөв зочин татахуйц зөв багцыг бүрдүүлэхэд шаардлагатай мэдлэгээр тоноглодог!
Багц оновчтой байх! Google-ийн ид шид Google Analytics нь таны зочны байршил, нас, хүйсийг харуулдаг. Энэ нь үнийн удирдлагийн багт төгс багц үүсгэх боломжтой байхын тулд хуваалцах чухал өгөгдөл юм. Зөв хэрэглэгчдийг бий болгосны дараа багцыг зөв оновчтой болгох хэрэгтэй. Борлуулалтын менежер эрэлтийн урьдчилсан мэдээнээс багц үүсгэх зөв цагийг мэддэг ч өнөөгийн эмх замбараагүй зах зээлд үндсэн 1 багц нь хангалтгүй! Таны боломжит зочид маш олон онцгой санал, нэмэлт урамшуулал, хямдрал, бүх зүйлийг хүсэх нь дамжиггүй. Багцад зочныхоо хүссэн зүйлийг санал болгох хэрэгтэй бөгөөд үүнийг тэдэнд харагдахуйц байдлаар зарах нь хамгийн чухал. #payattentiontome
Төгс багцыг үүсгэсэн бол үнийн удирдлагын дүн шинжилгээ хийх чадвар гялалзах цаг болжээ. Гүйлгээний түвшний өгөгдөл, чиг хандлагыг илрүүлэх талаархи тэдний мэдлэг нь багцын сурталчилгааг оновчтой болгоход туслах болно. Тэд зочдод ямар онлайн форум ашигладаг, ашигладаггүйг маркетингийн явцад мэдэгдэх боломжтой. Маркетингийн баг энэхүү мэдлэгээр тоноглогдсон бөгөөд сурталчилгааны хамгийн сайн аргыг шийдэж чадна.
Зах зээлийн жишиг! Үнийн удирдлагын нэг чухал зүйл бол боломжит өгөөжийг хамгийн дээд хэмжээнд байлгахын тулд зочид буудал өрсөлдөгчдийнхөө дунд өндөр байр суурь эзэлж байх явдал юм. Үүнийг баталгаажуулахын тулд тэд өрсөлдөгчийн бүрэн цогц шинжилгээг хийсэн байх шаардлагатай. Энд л жишиг үнэлгээ орж ирдэг! Үүний зэрэгцээ маркетингийн баг нь өөрийн зочид буудал болон өрсөлдөгчидийн онлайн санал хүсэлтийг нягтлах нь зүйтэй. Сошиал орчин дахь зочид буудлынхаа үнэлгээг үнэлэх боломжгүй ч эдгээрийг нэгтгэж, хүмүүсийн ерөнхийдөө юу ярьж байгааг мэдэж авснаар үнийн удирдлагын баг тус үнэлгээ нь эрэлтэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоож өгч болох бөгөөд ингэснээр үнийн зөв бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болно.
Хамтын ажиллагаа! Зогс, Хамтарч ажилла, Сонс!
Та бидний амьдалд үр дүнтэй харилцаа холбоо хэр чухал вэ? Энэ тохиолдолд энэ нь тийм ч чухал биш болно. Таны борлуулалт ба маркетингийн багуудын хоорондох үр дүнтэй харилцаа холбоо нь төдийлөн стресстүүлэхгүй. Мэдээллийг солилцох 1 сувагтай байх нь илүү нэгдсэн, үр дүнд суурилсан арга барилыг бий болгоно. Хэрэв хоёр багийн гаргаж буй шийдвэрүүд бүх өгөгдөл, дүн шинжилгээнд бүрэн нэвтрэх боломжтой бол энэ нь зөв зочин танай зочид буудалд зөв цагт татагдах болно. Зорилго!
Энэ нь сандарсан, эцсийн мөчид тохиролцохоос урьдчилан сэргийлэхэд тусална. Хэрэв үнийн удирдлагын менежер эрэлт багатай байх хугацааг урьдчилан таамаглаж байвал маркетингийн багт эрт мэдэгдэх тусам илүү дээр байх болно! Хэрэв хангалттай хугацаа өгвөл маркетинг нь захиалга, борлуулалтыг дэмжих зорилгоор үр дүнтэй зорилтот кампанит ажлыг оновчтой болгох боломжтой. Энэ бүхэн таньд төгс сонсогдохгүй байна гэж үү?