Зочид буудалд захиалга хийх эсэх шийдвэр гаргахад `цэвэр байдал` гэдэг үзүүлэлт үнэ эсвэл одны зэрэглэл зэрэг хүчин зүйлүүдтэй адилаар чухалд тооцогдох боллоо. Улс орнууд хорио цээрийн хязгаарлалтаас гарч, жуулчид дахин аялж эхлэх болоход эрүүл ахуй урьд өмнө байгаагүйгээр чухал ач холбогдолтой асуудал байх нь эргэлзээгүй.
Хилтон зочид буудлын цэвэрлэгээний шинэ стандартын талаар Lysol-той хамтран ажиллаж, AHLA (Америкийн зочид буудал, амралтын газруудын холбоо) нь өөрсдийн гаргаж ирсэн `аюулгүй байх` гэсэн санаачлагыг цэвэрлэгээний талаар `салбарын хэм хэмжээг өөрчлөх` болгон өөрчилснийг бид харсан.
Он гарснаас хойш ‘зочид буудал захиалах’ гэсэн хайлт эрс буурч харин ‘зочид буудлын аюулгүй байдал ’ гэсэн хайлт хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Урьд өмнө зочид буудлууд одоогийн тулгараад байгаа таамаглашгүй нөхцөл байдлыг хэзээ ч даван туулж байгаагүй. Гэхдээ энэ нөхцөл байдалд зарим нэг тодорхой зүйлүүд байгаагийн нэг нь үйлчлүүлэгч тухайн зочид буудлыг захиалахад аюулгүй, цэвэрхэн байна гэдэгт итгэл төрүүлэхүйц байх хэрэгтэй.
Зочид дахин захиалгаа өгч эхлэхдээ хангалттай итгэлтэй байхын тулд юуг нь харах шаардлагатайгаа тодорхой болгосон. Хэрэв та дахин эрэлттэй ажиллахыг хүсч байгаа бол тухайн агуулгыг урьтал болгож байгаа эсэхээ шалгах хэрэгтэй.
Цэвэрлэгээний стандартыг бий болго
Жишээ дурдвал Сингапур улсын асгийн газраас зочид буудлын эрүүл ахуйн стандартыг хянах зорилгоор өөрийн ‘SG Clean’ санаачлагыг гаргаж, байрших үйлчилгээний газрууд хамгийн наад зах нь албан ёсны аудит хийлгэсний дараа үйлчлүүлэгчдээ хүлээж авах шаардлагыг тавьж байна. . Америкийн зочид буудлуудын хувьд AHLA-с гаргасан ‘Аюулгүй байх’ удирдамжийг дагаж мөрдөх хэлбэрээр явагдаж байна.
Гадны санаачлагуудаас үл хамааран та цэвэрлэгээ, ариутгалын стандартын талаар зочдын асуух асуултыг урьдчилан тооцоолж, зочдын хайсан асуултанд хаана ч хариулт өгч чадах байх хэрэгтэй.
Хэрэв та цэвэрлэгээ ариутгалын бодлогын талаар хараахан авч хэлэлцээгүй байгаа бол одоо цаг нь болжээ. Томоохон сүлжээ байгууллагууд өөрсдийн цэвэрлэгээний стандарт болон магадлан итгэмжлэгдсэн байдлаа нийтэлж эхэлсэн бөгөөд түүнээс та жишээ санаа авч болно. Санаа авах хамгийн эхний эх сурвалж бол ДЭМБ-с гаргасан зочид буудлуудын талаарх удирдамж юм. Энэ нь танд байршуулахыг зөвлөж буй тоног төхөөрөмжийн жагсаалт, өвчний шинж тэмдэг илэрсэн зочдод хариу арга хэмжээ авах зөвлөмж, цэвэрлэгээний дадал хэвшил, ажилчдын эрүүл ахуйн зөвлөмжийн чиглэлийг танд өгөх болно.
Зочдодоо шинэлэг байлга
Эх сурвалж: https://ihotel.mn/admin/hotel/rating/451
Бодлогоо боловсруулсны дараа боломжит зочдод мессеж хүргэх энгийн арга бол вэбсайт, сошиал хуудсан дээрээ захиалгын хэсэг дээр илт харагдахуйц байршуулах явдал юм. Зочдод итгэл төгс мэдрэмж төрүүлэх бас нэг хурдан бөгөөд хялбар арга бол захиалгын сайтууд дээрх танай зочид буудалд өгсөн хэрэглэгчдийн үнэлгээний үзүүлэлтүүд дотроос `цэвэр байдал`-н үнэлгээг авч, шууд сайт дээрээ ил тод байрлуулах арга юм.
Өөрийн буудлын COVID-19 үеийн цэвэрлэгээ, ариутгалын бодлогын талаархи нөхцлийг хүргэхдээ агуулгаа энгийн, сайн бүтэцтэйгээр, тайвшруулсан өнгө аястайгаар мэдээллэж байгаарай. Хэрэв боломжтой бол хэрэгжүүлж буй арга хэмжээгээ харуулсан богино хэмжээний видеог хүргээрэй. Гэхдээ танд өөрийн контент хийх нөөц байхгүй бол санаа зовох хэрэггүй. Хөдөлгөөнт зураг гэх мэт нь таны мессежийг хүргэхэд хангалттай байх болно. Видео нь олон платформ дээр хялбархан хуваалцах боломжтой гэдгээрээ давуу талтай бөгөөд илүү өндөр хувь нэмэртэй байж болох юм.