Цар тахлын аюул эхэлж байхад цар тахал хэр удаан үргэлжилж, дэлхийн эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт ямар хор хөнөөлтэй болохыг төсөөлөх хүн цөөн байлаа. Зөвхөн манай улсад төдийгүй олон улсад очид буудлууд хэцүүхэн байдалд орсон хэдий ч энэ үед аюул эрсдэлгүйгээр зохицон ажиллах боломжит гарц, хувилбарыг дэвшүүлэн ажиллаж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зочид буудлууд аюулгүй байдлын удирдамжийг мөрдөн ажиллах нь эрсдэл багатай гэж үзэж байна. Америкийн зочид буудал, амралтын газрын холбоо AHLA-с тус салбарын бизнес эрхлэгчдэд зөвлөхдөө, хүмүүс нийтийн хэсэгт байх үедээ маск зүүх, хүн хоорондын зай барих, зочид орж гарах үед биеийн температурыг шалгах, бүх төрлийн үйлчилгээг аль болох хүмүүс уулзахгүй, хүрэлцэхгүй байдлаар зохион байгуулах, мөн илүү нарийвчилсан ариутгал цэвэрлэгээний журмыг баримтлахыг санал болгож байна.
АНУ-ын Массачусетс мужийн Тафтс эрүүл мэндийн төвийн халдварт өвчний эмч, эмнэлгийн эпидемиологич, доктор Габриэла М.Андужар Васкес “Зочид буудлууд болон онлайн захиалгын системүүд нь зочид буудалд аюулгүй байрлахад ямар арга хэмжээ авч байгаа талаараа ил тод байж, түүнийгээ зөв хэрэгжүүлж л байвал ажиллахад тийм ч асуудалтай биш гэж би үзэж байна” хэмээн өөрийн үзэл бодлыг хуваалцжээ.
AHLA-с саяхан хийсэн Stay Safe судалгааны үр дүнгээс харахад, үйлчлүүлэгчид (судалгаанд оролцсон) зочид буудалд очиход бүх хүн маск зүүж, мөн хүнтэй харилцах шаардлагагүй технологийг нэвтрүүлсэн байх нь хамгийн чухал гэжээ.
Үнэндээ зочдыг аюулгүй, эрүүл байлгах нь цар тахлын тэмцлийн зөвхөн нэг хэсэг юм. Зочид буудлууд харин аюулгүй байдал, цэвэр тохилог орчинг хэрхэн бүрдүүлж буйг харуулж, дараа дараагийн алхмыг хийх хэрэгтэй. Үүнд аюулгүйн тэмдэглэгээ, зочдын хамгийн эрэлттэй хэрэгцээг хангах шаардлагад нийцсэн эрүүл ахуйн үйлчилгээг тодорхой үнээр үнэлэн дижитал байдлаар түгээх зэрэг багтана.
Integer Group-ийн ахлах стратегич Брук Сискин
Дэлхий нийт COVID-19 цар тахалтай нүүр тулаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн тэргүүлэх эрдэмтэд COVID-19 нь хүнээс хүнд хэрхэн халдаж, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар олон зүйлийг сурч мэдсээр байна. Биднийг ханиалгах, найтаах үед гарах шингэн дуслаар вирус тархдаг гэдэгтэй бүх эрдэмтэд санал нэг байгаа бөгөөд эдгээр дуслууд 180 см орчим зайд тархаж байгаагаас үүдэн хүн хоорондын зайг баримтлах дүрмийг бий болгосон байна.
COVID-19 гэх мэт агаар дуслын замаар халдварладаг өвчний үед агаар шүүгчийн дэвшилтэт технологийг ашиглах нь эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах гол арга зам байж болохыг CDC байгууллага саяхан явуулсан судалгааны үр дүндээ танилцуулжээ. Америкийн хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг EPA-аас ч мөн агаарын сайжруулсан шүүлтүүрийн ач холбогдлын талаар ижил төстэй сэтгэгдлээ хуваалцаж, “CDC болон бусад компаниас зөвлөж буйн адилаар агаар шүүлтийг бусад шилдэг туршлагуудтай хамт ашиглах нь хүмүүсийг тасалгааны орчинд эрүүл, аюулгүй байлгах төлөвлөгөөний нэг хэсэг байж болно.” гэсэн байна.
Ариутгагч бодисоор тухайн орчинд байх бүхий л зүйлсийн гадаргууг ариутгасны дараа электростатик шүршигч ашиглан хатуу ба зөөлөн гадаргуу дээрх бактери, хөгц, мөөгөнцрийн үржлийг сааруулдаг BioShield технологийг ашиглавал илүү үр дүнтэй.
Америкд бие даасан лаборатори болох Microchem-ийн хийсэн судалгаагаар BioShield® Technology нь COVID-19-ийг үүсгэдэг вирусын омгийг устгах түвшин 99.9% болохыг тогтоожээ.
Шуудхан хэлэхэд, зочлохуйн бизнес яг одоо хэцүүхэн сорилттой тулгарч байгаа энэ үед урсгал зардал бүрээ хянаж байх хэрэгтэй. Зочлохуйн бизнес урт хугацаандаа оршин тогтноход зочдын итгэх итгэл, аюулгүй байдал нь нэн чухал бөгөөд бизнес эрхлэгч бүр энэ хэрэгцээг нь хангаж чадаж байгаа эсэхээ шалгаж байх хэрэгтэй. Өөрийгөө зочид буудал, амралтын газарт ирж буй зочны оронд тавьж үзээд орчин, өрөөнүүд, үйлчилгээ нь эрүүл ахуйн шаардлагад нийцэх, сэтгэл хангалуун үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг дахин шалгаарай. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг юугаар ч үнэлж, орлуулашгүй билээ.
Эх сурвалж: https://hoteltechreport.com/