iHOTEL.MN ЗОЧИД БУУДАЛ, АМРАЛТЫН ГАЗАР ЗАХИАЛГЫН ХУУДАС
Айхотел компанийн зүгээс iHotel.mn захиалгын системийг хөгжүүлж 2017 оныг хүртэл олон улсын ASEM, JCI ASPAC, AMCDRR зэрэг Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын томоохон ОУ хурал, уулзалт болон албан байгууллагуудын зочид буудал захиалгыг өөрийн iHotel.mn системээрээ дамжуулан гүйцэтгэсэн. 2020 оны байдлаар бид Монгол болон гадаадын аялагчдаас бидэнтэй хамтран ажилладаг 380 гаруй зочид буудал, амралтын газарт нийт 3250 гаруй захиалгыг хүлээн аваад байна. Технологийн хурдацтай хөгжилтэй хөл зэрэгцэн хэрэглэгчиддээ онлайн захиалгах боломжийг нээж, борлуулалтаа нэмэгдүүлж буй түншлэгч зочид буудал, амралтын газрын тоо тогтмол нэмэгдэж байна.
ДЭЛХИЙН ЗОЧИД БУУДЛЫН СИСТЕМТЭЙ ХОЛБОЛТ ХИЙХ
“Айхотел” ХХК нь Монголын олон зочид буудлуудтайх хамтран ажиллаж олон улсын зочид буудал захиалгын тэргүүлэгчид болох booking.com, agoda.com, expedia.com вебсайтууд дээр байрлах, захиалга хүлээн авах, төлбөр, тооцоотой хамааралтай асуудлуудыг шийдвэрлэн ажилласан туршлагатай. Бид уг туршлага дээрээ үндэслэн Монголын зочид буудал, амралтын газар, жуулчны баазуудыг дээрх дэлхийн тэргүүлэгч захиалгын системд оруулах, борлуулах, идэвхжүүлэх үйлчилгээг явуулж байна.
ӨРӨӨНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Зочид буудал, амралтын газрын захиалгыг бүртгэх, удирдах, хянах, тайланг гаргах хэрэгцээнд тулгуурлан Айхотел ХХК зочид буудалтай хамтын ажиллагаагаа сайжруулах, үйл ажиллагааг хялбарчлах зорилгоор MyHotel.mn буюу ӨРӨӨНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ-ийг хөгжүүлсэн. Cloud буюу үүлэн технологийг системд ашигласан нь хэрэглэгчид хаанаас өөрийн системд нэвтрэх, бүртгэл хийх, хяналт тавих боломжийг олгож байна.
Та дараах үйлчилгээтэй танилцаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай in**@ih****.mn мэйл хаягаар харилцах буюу 77279090, 90009090 дугаарын утсанд хандана уу.