‘5 одтой зочид буудал’ гэх тодотголыг сонсоод л зочны тав тухыг дээд зэргээр хангасан, тансаг зочид буудал гэдгийг хэн хүнгүй ойлгодог болсон. Зарим зочид таваас доош одтой зочид буудалд байрлахаас татгалздаг. Одны зэрэглэл нь худалдан авалтын шийдвэрт шууд нөлөөлдөг. Зөвхөн нэмэлт нэг од л гэхэд танай брэндийн чанар, тансаг байдал, хэрэглэгчийн үйлчилгээний талаар ямар нэгэн зүйлийг илэрхийлдэг. Гэхдээ Европ дахь дөрвөн одтой зочид буудал нь АНУ-ын дөрвөн одтой зочид буудлаас эрс өөр туршлагыг санал болгодог. Орон орны үйлчлүүлэгчдэд харилцан адилгүй бэрхшээлүүд үүсдэг тул асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд улс орон бүр зочид буудлын одны зэрэглэлийг зохицуулах, тодорхойлох аргачлалтай байдаг.
Одны зэрэглэл бүр ямар онцлог, утгуудыг илэрхийлдэг вэ?
Одны зэрэглэл бүрийн шинжийг шууд тодорхойлж хэлэх боломжгүй. Учир нь улс орнууд одны зэрэглэл тогтоохдоо ялгаатай арга хэрэглэдэг бөгөөд тус бүрийн одны үнэлгээний систем нь “чанар” дээр суурилагддаг. Зочлох үйлчилгээний бизнес эрхлэгч болон үйлчлүүлэгчдийн ойлгох ёстой зарим нэг ерөнхий удирдамж байдаг. Нэгдүгээрт, зочид буудлын одны систем нь тухайн зочид буудлын туршлага бус, үйчилгээний чанарыг хэмждэг. Танай үүдний угтан авах үйлчилгээ хэчнээн сайн байх нь хамаагүй, бүртгүүлэх үед найрсагаар мэндчилдэг эсэх ч таны одны зэрэглэлийг өөрчлөхгүй. Илүү олон одтой зочид буудлууд нь том зочны өрөө, усан бассейн, жакуззи, ванн зэрэг олон байгууламжтай байдаг.
Улс орнуудын одны зэрэглэл тогтоох стандарт ялгаатай байдаг ч өөрийн зочид буудлын байр сууриа хэмжихэд ашиглаж болох ерөнхий зүйлс байдаг. Тэгвэл танд улс орон болгоны одны зэрэглэл тогтоохдоо ашигладаг нийтлэг шинжүүдийг танилцуулъя.
Үндсэн байршуулах үйлчилгээгээр хангагч, жижиг өрөөнүүд. Энэ ангиллын хувьд хувийн ариун цэврийн өрөө, 24 цагийн үйлчилгээ, наад захын өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээгээр хангадаггүй бөгөөд өрөөнд зөвхөн ор, сандал, толь, шүүгээ байдаг.
Ихэвчлэн 2 одтой зочид буудлууд нь хуучны барилга байгууламжтай бөгөөд шинэчлэлт хийгдээгүй байдаг. Нэг одтой буудлуудыг бодвол 24 цагийн үйлчилгээ, цэвэрлэгээ, хувийн ариун цэврийн өрөө зэргийг санал болгодгоороо давуу талтай.
Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл өглөөний цай, зурагт, суурин утастай өрөө захиалах боломжтой боловч ая тухыг бүрэн хангаж чаддаггүй.
Ердийн зочид буудлууд нь 3 одтой байдаг бөгөөд өрөөний үйлчилгээ, хувийн ариун цэврийн өрөө, өдөр тутмын цэвэрлэгээ, ширээ сандал болон Wifi-тай байдаг. Энэ нь ихэнх аялагчдын хүлээдэг зочид буудлын стандарт туршлага юм.
Энэ ангиллын зочид буудлууд нь валют солих үйлчилгээ, усан сан, биеийн тамирын заал, баар / ресторанаар үйлчилдэг. Мөн илүү тансаг зочны өрөө, илүү том лоббитой. Интернетийн хурд түргэн шуурхай байх стандарттай.
Дээд зэрэглэлийн, тансаг зочид буудлууд таван одтой байдаг. Баар, ресторан нь тохижилт сайтай байхаас гадна спа, биеийн тамирын заал, том угаалгын өрөө, тохилог ортой байх ёстой.
Хэрэв та зочид буудал, жуулчны баазын зэрэглэлтэй болохыг хүсэлтэй байгаа бол хамгийн түрүүнд Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний чиглэлээр 1 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байж зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргах эрхтэй байдаг байна. Хэрвээ та шинээр зочид буудлын бизнес эхлүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд Монгол улсын зочид буудлын үйлчилгээний чанарын үндсэн шаардлага MNS 5927:2008 стандартыг уншиж судлахыг танд зөвлөж байна.
Монгол улсад дээд зэрэглэлийн зочид буудлууд, жуулчны баазуудад одны зэрэглэл тогтоох журам 2002 онд дэд бүтцийн сайдын 150-р тушаалаар батлагдсан. Хэрэглэгчдэд зориулагдсан үйлчилгээний стандарт буюу зочид буудлын үйлчилгээний чанарын үндсэн шаардлага MNS 5927:2008 стандарт үндсэн үзүүлэлтийн дагуу зэрэглэл тогтоодог.
Одны зэрэглэлтэй байхын давуу тал юу вэ?
Одны зэрэглэлтэй байх нь:
1. Чанар– Одны зэрэглэлтэй байна гэдэг нь хамгийн энгийнээр чанарыг хангасан үйлчилгээ үзүүлдэг гэдгийг илтгэнэ. Мэдээж үйлчлүүлэгчид чанар харж сонголт хийдэг нь уламжлал шүү дээ.
2. Нэр хүнд– Одны зэрэглэл нэмэгдэх тутамд нэр хүндийн үзүүлэлт өснө. Энэ ч утгаараа нэр хүндтэй байх тусам үйлчлүүлэгчдэд өндөр хүлээлт үүсч байдаг. Хэдий танай зочид буудал маш сайн чанартай үйлчилгээтэй, тансаг интерьертэй байлаа ч гэсэн үйлчлүүлэгчид одны зэрэглэлтэй зочид буудлыг илүүд үзэж сонголт хийх болно.
3. Иж бүрэн үйлчилгээ– Одны зэрэглэлийн ерөнхий шаардлагыг хангахад үзүүлж буй үйлчилгээний төрөлжилт шууд нөлөөтэй байдаг. Тийм ч учраас одны зэрэглэл өндөр байх тусмаа иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг болохыг илэрхийлнэ.
4. Эрсдэл, аюулгүй байдлыг баталгаа юм. Зочид буудлын Чанарын зэрэглэл нэмэгдэх тутам үйлчилгээний төрөлжилт нэмэгдэж байдаг. Зүүн Өмнөд Азийнхан илүү тав тухтай зэрэглэл өндөр зочид буудалд амрахыг илүүд үздэг бол Европын аялагчид дундаж буюу 3 одтой зочид буудлыг илүүтэй сонгож үйлчлүүлдэг байна. Хэрэв та гадаадын жуулчдаар өөрийнхөө зочид буудлыг сонгон үйлчлүүлэхийг хүсч байгаа бол заавал одтой байх шаардлага гарч ирэх нь гарцаагүй.
Хэрэв та од авахыг хүсч байвч шаардлагуудыг бүрэн хангаж чадахгүй байна уу? Тэгвэл та зочид буудлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр танай буудалд од авахад юу дутагдаж байна вэ? Хэрхэн яаж ажиллах ёстой вэ? гэдэг талаар нарийн зөвлөгөөг өгч чадна. Жишээ нь хэдий танай зочид буудал саруулхан том цэлгэр байлаа ч тухайн орон зайг зөвөөр ашиглаж чадаагүй бол харамсалтай шүү дээ. Үүдний танхим, коридорын тэр их орон зайд маш олон чиглэлийн мэдээллээр хангах хэсгүүдийг бий болгож болох юм.