Нөхцөл байдал биднийг асуудлаа аль болох онлайнаар шийдэх амьдралын хэв загвар руу түлхэж байгаа өнөө үед байрших үйлчилгээний бизнестээ онлайн захиалгыг хэрхэн эхлүүлэх талаар олон хүмүүс гайхаж байгаа учраас энэ талаар хамтдаа дэлгэрүүлэн судалцгаая.
Хэрвээ та нэгэнтээ шийдвэрээ гаргаж онлайнаар захиалгаа авахаар шийдсэн бол танд баяр хүргэе. Та урт бөгөөд сонирхолтой, амаргүй хэдий ч ирээдүйд зайлшгүй л болох аяллын зам дээр эрт гарч иржээ.
Зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид онлайн захиалгыг зөвхөн вэбсайтаар авах эсвэл facebook хуудасныхаа чатаар захиалга авах төдийгөөр төсөөлөх нь түгээмэл байдаг. Гэтэл онлайн захиалгын суваг нь зөвхөн вэб сайтаар хязгаарлагдахгүй бөгөөд олон төрлийн захиалгын суваг бий болсон.
Жишээ нь, та өөрсдийн вэбсайтаас гадна онлайн захиалгын ihotel.mn платформ, фб хуудасны book now товч, чатбот, OTA буюу booking.com, ctrip.com, tripadvisor.com гэх мэт олон сувгаас захиалгаа онлайнаар авч болно.
Огтхон ч хэцүү биш. Магадгүй таны бодож байснаас ч амархан шүү.
Та захиалга авах онлайн сувгууд дээрээ зочид буудал/ амралтын газрынхаа байршил, дэлгэрэнгүй мэдээлэл, үнэ, зураг гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулж өгснөөр захиалагчид сонирхсон мэдээллээ аваад захиалгаа өөрсдөө үүсгэчихнэ. Жишээ үзэх бол энд дар.
Захиалагч нарт хэр төвөгтэй вэ гэж үү?
Харин ч өөрсдөө тухайн газрын мэдээллийг уншаад, зургийг үзэж, бусад амрагчдын сэтгэгдлийг харж байгаад шийдвэрээ гаргах нь илүү хялбар байдаг. Байрлах өдрөө оруулаад, өрөөний төрлөө сонгож, хувийн мэдээллээ оруулаад захиалга хийхэд цаг ч бага орно, төөрөгдөл ч бага үүснэ. Байрлах газраа очоод зөвхөн нэрээ хэлэхэд л болно гээд бодохоор бүр ч амар.
Энэ олон сувгаар орж ирж байгаа захиалгуудаа яаж мэдэж, яаж зохицуулах юм бол гэж та гайхаж байна уу?
Захиалга бүртгэлийн систем бол энэ бүх онлайн захиалгуудын үндсэн суурь зүйл юм.
Бүхий л сувгаар орж ирж буй захиалгуудаа бүртгэж, өрөөгөө удирдах боломжтой системийг RMS (Room Management System) гэх бөгөөд бид танд MyHotel RMS-ээ санал болгож байна. Та яг л өдөр тутмын захиалгаа бүртгэдэг дэвтэр шиг ашиглахад амархан бөгөөд дэвтэрнээс илүү олон давуу талуудыг олгодог.
Мөн дээр дурдсан ihotel.mn, FB-ийн Book Now, чатбот, бусад олон улсын OTA сувгуудтай холбогдон бүх захиалгаа нэг систем дээрээ хүлээж авах боломжтой гэдгээрээ онлогтой.
Та MyHotel RMS-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал myhotel.mn вэбээр, 9000-9090 утсаар, sa***@ih****.mn имэйл хаягаар холбогдох боломжтой.