Ковид-19 цар тахлын тархалтын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдаад байгаа чухал салбар бол аялал жуулчлал, тэр дундаа яахын аргагүй зочлох үйлчилгээнийхэн юм. Иймд салбарынхан бидэнд салбараараа нэгдэх шаардлагатай онцгой нөхцөл байдал тулгараад байна.
Энэ цаг үед цахим аялал жуулчлалын чиглэлээр зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Айхотел ХХК санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын аялал жуулчлалын холбоо ТББ, Монголын зочид буудлуудын холбоо ТББ хамтран ХЯМД АМАР аян, онлайн экспо-г эхлүүлээд байна.
Тус аяны хүрээнд амрагч, жуулчид өөрийн хүссэн зочид буудал, амралтын газраа iHotel.mn онлайн захиалгын вебсайтын ХЯМД АМАР буланд 50-70%-ийн хөнгөлөлттэй үнээр урьдчилсан захиалга хийх ба Айхотел ХХК-ийн хувьд ямар нэг шимтгэл авалгүй 1%-ийн банкны шимтгэл, 1%-ийн даатгалын шимтгэлийг хасч бусад төлбөрийг гэрээлэгч зочид буудал, амралтын газруудад шууд олгох юм.
АЯНЫ ЗОРИЛГО:
Цаг үеийн давагдашгүй нөхцөл байдлаас үүдэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд урьдчилсан борлуулалт хийж мөнгөн урсгалыг бий болгосноор ойрын хугацааны санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд нь тодорхой хэмжээний дэмжлэг болох юм.
Урьдчилсан захиалга өгсөн хэрэглэгч, захиалагчид нь үйл ажиллагаа нээгдсэн үед, захиалга авах боломжтой цаг хугацаанд байрлах өдрүүдээ сонгож амрах боломжийг олгож байгаа юм.
Тиймээс Зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, дэн буудлын бизнес эрхлэгч та бүгдийг өөрийн байрлах газраар Хямд амар экспод оролцож урьдчилсан захиалгаа авахыг уриалж байна.
Аянд нэгдсэнээр таны бизнес өнөөгийн хэцүү цаг үед шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх боломжтойгоос гадна Аялал, жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр тус экспог сошиал сувгууд, мэдээллийн хэрэгслүүдээр аяны турш сурталчилан, таниулах ажлыг хийх тул таны байрлах газар олон нийтэд сурталчилагдах давуу талтай.
Айхотел ХХК