Цар тахлын тархалтын улмаас Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазууд маань үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа билээ. Энэ цаг үед зочлох үйлчилгээний салбарынханд хэрэгцээтэй мэдлэг, мэдээллийг өгөх, туршлага хуваалцах зорилгоор iHotel компани MyHotel Academy онлайн сургалтыг санаачлан цувралаар хүргэж байна.
MyHotel academy-ийн хүрээнд зочид буудал, амралтын газар, жуулчны баазын бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцана. Анхны зочноор Nomado Boutique Hotel-ийн Захирал Н.БАТБАЯР оролцож сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээж авна уу.
Бичлэг: 2020 оны 12-р сарын 18-ны өдөр